Дорнод аймгийн Чойбалсан хотод өдөрт ойролцоогоор 40-50 машин таксины үйлчилгээ үзүүлдэг гэсэн тоо бий. Хүн амын талаас илүү нь аймгийн төвдөө амьдардаг, хот нь баруунаас зүүн тийш сунаж тогтсон 30 гаруй км урт үргэлжилдэг болохоор явган таваргаад ажил бүтэхэд бэрх. Нэгэнт ийм хэрэгцээ байгаа болохоор машин хөдөлгөсөн бүхэн хаа дуртай газраа "халтуурт” зогсоно. Үнэ тариф бол тэдний дур зоргын асуудал. Өнөөдрийн байдлаар гэхэд нэг км-т 800-1000 төгрөгөөр үйлчилж байгаа нь нийслэлээс ч өндөр үнэ ханш юм. Улирлаас үл хамааран тогтмол ашиг орлоготой ажилладаг тэд татварт нэг төгрөг ч төлөхгүй. Аргагүй аваарь осолд өртөж цагдаа, шүүх дээрээ тулах цагт татвар төлөхийн ач холбогдлыг сая ойлгож гүйлддэг гэнэ. Чойбалсан хотын хэмжээнд дээрх тооны машин таксины үйлчилгээ үзүүлдэг гээд бодоход татвар төлдөг нь тав гуравхан. Аймаг, хотын захиргаанаас энэ тал дээр ямар ч хяналт шалгалт, шахалт шаардлага байдаггүй болохоор таксины жолооч нар бол үнэндээ татвараас чөлөөлөгдсөн "дархлагдсан” хүмүүс гэж ойлгож болно.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих