Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний машин буюу ТҮЦ машинтай болсон. Манай аймгийн хувьд үйлчилгээний төвийн зүүн жигүүрт байх ТҮЦ машин эвдрэл гэмтэлгүй түвшинд ажиллаж байгаа. Харин үйлчлүүлж байгаа иргэд машинтай харьцах ойлголт тааруугаас зарим нэг үйлчилгээг авч чадахгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа хэрэг. Их төлөв өндөр настнууд болон хөдөөгийнхөн энэ машинтай "ойлголцож" чадахгүй байгаа гэнэ. Настайчуудын гарын хээ гүйцэд танигдахгүй, товчлууруудаа андуурч дарснаас гацаж зарим тохиолдолд иргэний үнэмлэхээ* залгиулах зэргээр саад бэрхшээл цөөнгүй гардаг аж.
Энэ тал дээр анхаарч ажиллахыг Иргэний бүртгэл мэдээллийн хэлтсийнхэнд аймгийн удирдлагууд хэлээд авсан. Уг машины үйлчилгээг Мэдээлэл холбооны газар хариуцах ёстой юм байна. Ямартаа ч энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол түргэн шуурхай үйлчилгээ маань түгжирч гацаад явахгүй нь.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1503
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих