Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын 28. Шувуун хушуут одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 6 цаг 47 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Танд
мөнгө хялбархан олдох болно. Гэвч, хэтрүүлэн үрэхээс болгоомжил.
Хадгалахыг л хичээх хэрэгтэй. Гар урлалын салбарт ажилладаг хүмүүс илүү
их амжилттай байх бололтой. Хаана хүсэл мөрөөдөл байна тэнд арга зам
байдаг гэдэгт итгэ. Таны хичээл зүтгэл хариулт аваагүй дуудлага,
хойшлогдож эсвэл бүр цуцлагдсан хуралтай адил өчүүхэн зүйл болохыг
ойлгоно. Ямар нэгэн зүйлд анхаарлаа эргэн хандуулах нь хамгийн сайн арга
байх болно.
Үхрийн орд (4/20-5/20): Юу
хүсэж байгаагаа тодорхойлсон бол 4-р/хоёрдахь долоо хоног эхэлтэл түр
хүлээ. Хэд хоногийн дараа буд гариг буцаж арслангийн орд руу шилжин
байрлах ба таны нарны зам нь санхүү эд хөрөнгө байна. Хүүхдүүдийн
сурлага муудаж чих халууцуулах тул эцэг эхүүд биеэ барьж зөвөөр
ойлгуулахыг хичээ.
Ихрийн орд (5/21-6/21): Учир утгатай өдөр. Өнөөдөр тун завгүй өдөр болох төлөвтэй. Утас зогсолтгүй дуугарч, захианы сав чинь хурдан дүүрэх бололтой. Та шинэ төлөвлөгөө зохиох, эсвэл шинэ сонирхолоо хөгжүүлэхэд нилээд их мэдээлэл болон цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болно. Хэрвээ ингэж чадвал та хожим шагнагдах болно.
Мэлхийн орд (6/22-7/22):
Ухаарах өдөр. Зарим хүмүүсийн боловсрол багатай байдал тань имидж, нэр
хүндэд тань сөргөөр нөлөөлж нийгэмд хүссэн байр сууриа эзлэхэд саад болж
байна. Илүү өндөр төвшний мэдлэг боловсрол эзэмших нь таны чухал
зорилтын нэг юм.
Арслангийн орд (7/23-8/22): Хүнд өдөр. Хайр дурлалыг ивээгч сугар гариг арслангийн орд руу шилжиж байгаа тул та аль болох чимээ шуугиан багатай орчинд өдрийг өнгөрөөхийг хичээ. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Хэрвээ та өмнөх дурлалаа одоо хүртэл мартаагүй байгаа бол хуучин амрагтайгаа харилцаагаа сэргээхийг оролдох болно.
Охины орд (8/23-9/22): Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн харуулах өдөр. Ерөнхий төлөвлөсөн ажилдаа сайн зохицон ажиллах боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих аливаа боломжийг бүү алд. Чамин хээнцэр бэлэг, үйл хөдлөлөөрөө бусдыг гайхуулах гэж бүү оролд.
.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Аяллаар явах, холын замд гарах, зочид хүлээн авах эсвэл айлд зочлон очиход тааламжтай өдөр. Үдээс өмнө хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдох, хайртай хүндээ урам хугарах эсвэл хамаатан садангууд, түншийн харилцаанд хагарал гарах зэрэг асуудлууд үүсч мэднэ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Энэ
өдөр эрхээ хамгаалах, үнэн мөнийг хайхыг билэгдэнэ. Дотныхоо хүнийг
гомдоон доромжилж, худал хуурмагийг ил гарган уудлах хэрэггүй. Харин
эрхэм чанараа эргүүлж олоход нь тус бол. Уран сэтгэмжийн оч танд амжилт
өөд урагшлах төсөл төлөвлөгөөг зохиоход тусална. Шинэ хэл сурах гэж
байгаа хүмүүст таны сайн ой санамж, сайн чихний сонсгол тань туслах
болно.
Нумын орд (11/22-12/21): Урамшуулагч өдөр. Та хэсэг хугацаанд амрахыг хүсэх ч таны бодлоор
болохгүй бололтой. Таны зөн билиг таныг гэртээ тайван суун уран бүтээлээ
туурвихыг шаардана. Хэрэв та иог болон бясалгалаар хичээллэдэг бол энэ
нь танд тайвширлыг өгөх болно. Та ямар нэгэн судалгааны ажилд оролцож
болзошгүй. Таны нарийн мэдрэмж бүтээлч чадварыг тань нэмэгдүүлнэ.
Матрын орд (12/22-1/19): Хоёрдмол өдөр. Матрын ордны эцэг эхчүүд хүүхдийнхээ зан авир эвдэрсэнийг олж мэднэ. Энэ нь ганц шилжилтийн насны онцлог биш бололтой. Хэрвээ та хайр дурлалын хосоо эрж хайж байгаа бол учрах магадлал өндөр байна. Таны хайрын харилцаа цэцэглэж, диваажинд очсон мэт сэтгэгдэл төрөх болно.
Хумхын орд (1/20-2/18): Сонор сэрэмжтэй өдөр. Энэ амралтын өдрүүдээр ажиллах ёстой хүмүүс нилээн ахиц дэвшил гаргах бололтой. Нямбай ажиллах нь аливаа зүйлийг зөв зүйтэй хийж гүйцэтгэх түлхүүр болно. Өглөө эртхэн ажиллах хуваариа гаргах нь ажлаа хурдан хийж гүйцэтгэхэд дөхөм байх болно. Шөнө унтахдаа та бүх хийж гуйцэтгэсэн ажлаа хараад гайхах болно.
Загасны орд (2/19-3/20): Тууштай өдөр. Цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, эрүүл мэндэд тустай өдрийн хоол идээд үзээрэй. Зарим загасны ордныхны хувьд өнөөдөр тийм ч эрч хүчтэй өдөр биш бололтой. Энэ бол та ирээдүйд аз жаргалтай, эрүүл байхын тулд томоохон өөрчлөлтүүд хийх хэрэгтэйг илтгэж байгаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих