22-нд БНСУ-ын төв мэдээлэх
агентлагийн мэдээлснээр, "Чеонанан" живсний 5 жилийн ойд умард өмнөдийн
цэргийн хилийн шугамын бүсэд БНАСАУ-ыг эсэгүүцсэн сурталчилгааны хуудас,
БНАСАУ-тай холбоотой маргаантай "Ярилцлага" кино зэргийг бичсэн cd,
флаш тараах гэж байна гэж БНСУ-ын зарим иргэний байгууллага саяхан
мэдэгдсэнтэй холбогдуулан, БНАСАУ-ын ардын цэргийн өмнө фронтын арми
21-ний өдөр ил мэдэгдэл гаргаж, сурталчилгааны зүйл тараахаас
сэрэмжлүүлж, "хайр найргүй цохилт өгнө" гэжээ.
БНСУ-ын засгийн газар БНАСАУ-ыг эсэргүүцсэн сурталчилгааны зүйлс тараасны бүх хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.
БНСУ-ын иргэний байгууллага энэ сарын 26-нд агаарын бөмбөлөгөөр 500 мянган сурталчилгааны хуудас, "Ярилцлага" кинотой DVD, флаш тараана гэж БНСУ-ын Юньхаб мэдээлэх агентлаг мэдээлж байжээ.
\Сарантуяа\

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих