
Юнхаб агентлаг мэдээлэхдээ, орон нутгийн цагаар 7-р сарын 2-ны үдээс өмнө 6 цаг 50 минутанд БНАСАУ Солонгосын хойгийн зүүн хэсгийн тэнгист ойрын зайн хоёр нисдэг биет харвав. Энэ нисдэг биетийн тусах зай бараг 180 км бөгөөд "KN-09" гэдэг 300 мм-ийн диаметртай шинэ хэлбэрийн Пакетомёт байж болзошгүй хэмээн хамтарсан штабын мэргэжилтэн хэлэв гэжээ.
БНСУ-ын хэвлэлүүд, энэ онд БНАСАУ 12 дахь удаагаа нисдэг биет харваж буй нь энэ юм. Энэ оны 2-р сарын 21-нээс 3-р сарын 26 болтол, БНСАУ нийт 90 ширхэг ойрын болон дундын зайн нисдэг биет харвасан гэжээ.
Инчоны Азийн наадамын хугацаанд БНСУ болон Америк хамтарсан цэргийн сургуулилтаа түр зогсоох ёстой гэсэн БНАСАУ-ын шаардлага болон энэ сарын 4-нөөс хоёр Солонгос цэрэг дайны дайсагнах ажиллагааг бүх талаар зогсооно гэсэн санаачилгаасаа БНСУ 7-р сарын 1-нд татгалзсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих