Урин дулааны өнгө аяс мэдрэгдээд эхлэхтэй зэрэгцээд хүн бүрийн сэтгэл
гэгэлздэг шүү дээ. Энэ ч утгаараа хавар бол хайрын улирал. Магадгүй та
хайртай хүнтэйгээ учирч амжаагүй яваа бол, таалагддаг бүсгүйгээ болзоонд
хэрхэн урихаа мэдэхгүй байгаа бол дараах бяцхан зөвлөгеөг уншихад
илүүдэхгүй.
Тооцоог өөрөө хий
Бүх юманд чи даах ёстой. Тооцоогоо хувааж хийнэ гэсэн асуудал байхгүй
шүү. Хэрвээ бүсгүй чинь тооцооноос хийлцэхийг хүсвэл битгий зөвшөөр .
Эмэгтэйчүүд нaанaa хэлэхгүй ч цаанаа юм бодож амжсан л байдаг.
Уулзах газар
Анхны болзоонд кино үзэх тэр бүр тохиромжгүй гэдэг. Дэлгэц ширтээд
чимээгүй суугаад байвал хэрхэн нэг нэгнийгээ мэдэх билээ. Түүний оронд
оройн хоол ч юм уу, тухтай, аятайхан газар орох хэрэгтэй. Хэрвээ мөнгө
санхүүгийн хувьд асуудалтай байвал сайхан цэцэрлэгт хүрээлэн, эсвэл
гэртээ урьж болно.
Соёлч боловсон зан
Мэдээж төгс жентелмен байх шаардлагагүй. Гэхдээ наад захын соёлуудыг
мэддэг байвал зүгээр. Хаалга түрүүлж онгойлгож өгөх, зөөгчтэй эелдэг
харьцах,
ядаж хараалын үг хэлэхгүй байх хэрэгтэй. Мөн хоцорч болохгүй.
Өөртөө итгэ
Өөртөө итгэлтэй, бүх зүйлийг гартаа ав. Энэ мэдээж гарнаас нь хөтлөөд
ийш тийшээ татаж чирээд явахын нэр биш, өөрийн санал, төлөвлөгөөг
итгэлтэйгээр хэрэгжүүл.
Бэлэг
Анхны болзоон дээрээ жижигхэн бэлэг өгнө гэдэг сайхан санаа. Үнэтэй
байж болохгүй, ганц улаан сарнай байхад ч хангалттай. Эсвэл эмэгтэй
хүний сэтгэл татахаар өхөөрдөм, онцгой, шинэлэг бэлэг сонговол зүгээр.
Ихэнх эмэгтэйд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
Эцэст нь...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих