Дорнод аймгийн нутагт орших Хятадын "Пeтро чайна
дачин тамсаг" компаний талбайд Монголын далбаа намирахгүй. Учир нь тус компанийн талбайд орших төрийн далбааг салхинд дэрвүүлэхгүй хэмээн баганаас нь хүлж орхисон ажээ.
Уг нь Цусаар олдсон тусгаар тогтнолоо бид цусаараа хамгаалах болно гэсэн утгатай гэж өвөө чинь надад хэлж байсан санагдана. Туг далбаа гэдэг нэгэн зорилго, ариун үйлсийн дор нэгдсэн олны эрч хүч хийморь золбоог илтгэж/хурааж бүхнээс өндөрт өргөгдөж салхинд дэрвэж байх учиртай. Салхинд дэрвэх туг сүлдээ харах төдийд баатар эрс ямар зорилгын төлөө явж, юуны төлөө амьдарч, хэний төлөө тулалдаж байгаагаа дахин санадаг, зоригждог, хүч ордог билээ.
Төрийн далбааг асар их уй гашуу, гарз үзсэн үед эсвэл баатар эрс эрсдхэд хүндлэл үзүүлж бөхийлгөх бөгөөд бөхийлгөх хэмжээ нь хүртэл тухайн уй гашуунаас хамаарч харилцан өөр байдаг. Хэдий бөхийлгөсөн ч шалд нь буулгаад шонтой нь уяж багладаг ёс үгүй. Энд бол шалд нь буутал бөхийлгөөд, шонд бариж хүлээд тавьжээ.
Бидний эмгэнэл. Энд хэн нэгэнийг буруутгах үзэн ядах хэрэггүй. Хүчтэй нь хүчгүй, арчаагүй нэгнээ урдаа бөхийлгөж, бөхийхгүй нэгнийг нь ургаа модонд хүлж жанчидаг нь энэ хатуу ертөнцийн өнгө юм даа.
Эх сурвалж WWW.Choibalsan.MN
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих