Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн
гурван байцаагч энэ сарын 12-нд тус аймгийн Баянхошуу боомтоор газрын
тос импортлож буй "Петро чайна Дачин тамсаг" ХХК-ийн тээврийн хэрэгсэлд
гэнэтийн шалгалт хийжээ. Энэ үеэр дээрх тээврийн хэрэгсэлд 240 кг зэс
нуун хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. Албаны эх сурвалжийн
мэдээлснээр энэ хэргийг хуулийн байгууллагынхан шалгаж эхэлсэн бөгөөд,
хураасан 240 кг зэсийг орон нутагт нь буюу Халх гол сумынханд хүлээлгэн
өгчээ. Харин энэхүү хэргийг үйлдсэн ' жолоочийн хувьд "Петро чайна Дачин
тамсаг"-ийн үндсэн жолооч бөгөөд богино рейс хийдэг. Ингэхдээ тэрбээр
хувиараа зэс гарган дундаас нь ашиг олдог байсан байж магадгүй" гэх
мэдээллийг өгч байна.
МХЕГ-ын байцаагч нарын хувьд гэнэтийн шалгалт байнга явуулдаг бөгөөд сая болсон хэргийг илрүүлсэн гурван байцаагчийг цалингийн 20 хувиар урамшуулжээ.
Т.ТАМИР /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих