Дорнодын Матад суман дахь "Петрочайна Дачин Тамсаг” компанийн талбайд гал гарч, найман машин шатаж тодорхой хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон билээ.
Галын дүгнэлт болон хохиролын хэмжээний талаар Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс тодрууллаа.
Тэрээр "Петро Чайна Дачин тамсаг” компанийн талбайд гарсан галын дүгнэлт гараагүй байгаа. МХЕГ, ОБЕГ хамтарсан ажлын хэсэг саяхан ажиллаад ирсэн. Тус компанийн зүгээс галаас шалтгаалсан хохиролын хэмжээний талаар хандаагүй байгаа. Нөхөн сэргээлтийг 11 хоногийн дотор хийж дуусгасан. Одоогоор үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэсэн хариултыг өглөө.
У.Бадамцэцэг | GoGo.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих