Тус компани сүүлийн жилүүдэд ихээхэн хэл ам дагуулах болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс осол гарах тохиолдол ч байсан ба энэ нь тэдэнд сургамж болохгүйгээр барахгүй осол ар араасаа гарсан. Тэгвэл өнгөрсөн шөнө "Петро чайна дачин тамсаг”компанид гал гарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, газрын тос асгарснаас болж их хэмжээний гал гарсан бөгөөд тухайн үед тэнд ажиллаж байсан хоёр ажилчин гал руу ороод буцаж гарч ирээгүй.
Шатахуунаас үүссэн маш их хэмжээний гал учир тийшээ орсон хүн амьд
гарах боломжгүй юм. Уг гал одоо хүртэл бүрэн унтраагүй байгаа юм байна.
Галыг яаралтай унтраахгүй бол ихээхэн хэмжээний хохирол амсах бөгөөд
хүний амь эрсдэх аюултай байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих