Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр ноцтой осол гарсан байна. Газрын тос тээвэрлэж явсан хоёр машин өчигдөр орой дэлбэрч, Хятадын иргэн хоёр жолооч нас барж, 10 гаруй машин шатсан байна. Мөн нэг ажилчин 70 хувь түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
Энэ ноцтой галын ослын талаар ОБЕГ, Газрын тосны газраас Төрийн ордны Г танхимд 11 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
ACE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих