
Дорнод аймгийн Засаг дарга болон Хянган аймгийн засаг дарга нарын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу манай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр дамжааны 18 оюутан, хоёр багшийн хамт Хянган аймгийн Улаан хотын "Ажил мэргэжлийн сургууль”-д нэг жилийн хугацаагаар суралцахаар болсон.
Эдгээр оюутнууд тус сургуульд засал чимэглэлийн мэргэжлээр суралцах бөгөөд Хянган аймгийн Засгийн ордноос суралцагчдын нийт зардлын 50 хувийг дааж аймгийн Хөгжлийн сангаас үлдсэн 50 хувь болох 17 сая төгрөгийг гарган суралцуулах юм. Урьд нь аймгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвөөс ингэж сургалтын зардлыг нь дааж гадаадад сургуульд оюутан суралцуулж байгаагүй аж.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих