Улс орон даяар улстөржилт идэвхижиж, албан тушаалын сэлгээний синдром хаа сайгүй газар авч буйн нэг нь Дорнод аймаг. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн засаг даргыг огцруулах тухай ИТХ-ын хүсэлтийг хүлээн авсан учир дараагийн засаг ноёны эрэлд гараад байгаа.
Ерөнхий сайдын танхимд МАН АН хамтрагч болон ажиллаж буй. Иймээс Дорнодын засаг даргад нэр дэвшигчийг дээрээс түлхэж өгөх тохироо нь нэгэнт бүрдсэн бололтой. Аймгийн МАН-аас Засаг даргын орлогчоор ажиллаж буй М.Бадамсүрэнг дахин нэр дэвшүүлэн зүтгүүлэхээр болж. Түүнтэй Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Мөнхтөр нэрээ дэвшүүлэн өрсөлдөх гэнэ. Үүний зэргэцээ нэрээ дэвшүүлэх бодолтой 2-3 хүн ч байгаа гэсэн. Гэвч тэдний хэн хэн нь дэмжлэг муутай байгаа учраас одоохондоо нэрээ ил гаргахаас зүрхшээж, ойр зуураа дэмжлэг хайн битүүхэн лоббидож яваа гэж байна.
Засаг дарга С.Ганбатыг огцрох тухай ИТХ-ын тогтоол гарахтай зэргэцэн төвийн хэвлэлүүдээр Брой хаусын захирал С.Отгонбаатарын нэр бичигдэж байв. Тэрээр Дорнод аймгийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл шиг хурдтай, хүчтэй хөгжүүлнэ хэмээн хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн хүн. Гэвч аймгийн МАН-ынхан дунд түүнийг дэмжих хүн одоохондоо байхгүй гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймгийн ИТХ-д Засаг даргыг 14 хоногийн хугацаанд тодруулан саналаа ирүүлэх үүрэг өгсөн. Тэгэхээр М.Бадамсүрэн, П.Мөнхтөр хоёрын хэн дэмжлэг сайтай нь үлдэж буй ганцхан жилийн хугацаанд Дорнод аймгийг удирдах нь ээ.М.Бадамсүрэнгийн хувьд Засаг даргад Алтанхуяг сайдын үед нэр дэвшээд төрийн албанд 3 жил ажиллаагүй гэдэг шалтгаанаар буцаагдаж байсан. Мөн намаассаа хөөгдсөн гэж нэг хэсэг шуугиж байсан ч нам нь "өршөөсөн” сураг гарсан.
П.Мөнхтөрийн хувьд ИТХ дахь өөрийн бүлэгтэй бэл бэнчин, эрх мэдлээрээ ч нөлөөтэй нэгэн. Жил гаруйн өмнө хэцүү нэрт гурван үсэгтэй газар байцаагдаж байсан ч сүүлдээ чимээгүй болсон. Ашиг сонирхолын зөрчилтэй гэж татгалзахгүй бол ч хурлаасаа гараад ирэх магадлалтай. Харин С.Отгонбаатарын хувьд аль эртнээс энэ суудалд суух санаагаа ил тодоор зарлаж байсан нэгэн. Мөн МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаярын нэр ч сонсогдож байгаа. энхбаярын хувьд хуучин хотын Засаг дарга байсан Баттөмөр даргын хүү. чамгүй өндөр боловсролтой энэ залуу хууль зүйн яам болон төрийн албанд чамгүй хэдэн жил ажилласан залуу боловсон хүчин юм. Дээгүүрээ Номтойбаяр гишүүн ч ихэд дэмжиж байгаа "бор шувуу” нисэж байсан.
Dnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих