Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас баруун тийш, 2-р багийн нутагт түймэр
гарчээ. Тодруулбал худаг ухаж байсан хувь хүмүүс гагнуур хийж байгаад
гал алдаж түймэр тавьсан байна. Одоогоор түймрийг унтраахаар тус сумын
засаг даргын орлогч н.Доржцэрэн, ЗДТГ-ын дарга н.Батхүү нараар ахлуулсан
2 машин, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг унтраахаар явсан бөгөөд
одоогоор хуучин гарсан түймрийн цурам руу дөхсөн бөгөөд салхи ихтэй
байгаа учир унтраахад бэрхшээлтэй байгаа аж.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9012
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих