Сүхбаатар сумаас зүүн хойш 60 гаруй
километрээс эхлэн дэгдсэн уг түймэр одоо Дорнод аймгийн нутгийг дамнан
асч, Мэнэнгийн тал хүрээд байна. Салхины хүч их байгаагийн улмаас
түймрийг унтраахад бэрхшээлтэй байна хэмээн Онцгой байдлын хэлтсийнхэн
хэлж байна.Уг түймрийг унтраахаар Онцгой байдлын хэлтсийн 41 албан
хаагч, Матад сумын 165 иргэн, Булган сумын 10 иргэн, ХЦ-ийн 0306 дугаар
ангийн 44 албан хаагч нийт 336 хүн унтраахаар ажиллаж байгаа юм. Салхи
ихтэй байгаа учраас түймрийг тогтооход хүндрэлтэй байгаа ажээ. Дорнод
аймгийн Хөлөнбуйр сумын нутагт гарсан түймэр Хэнтий аймгаас орж иржээ.
Түймэр мягмар гарагийн үдийн алдад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс
хойш 15 км-т байрлах "Хонхор нуур” орчмоор гарсан байна. Түймрийн
газарт Хэнтий аймгаас 200 гаруй хүн, Дорнод аймгийн ОБХ-ийн 12 албан
хаагч, Хөлөнбуйр сумын 82 иргэн, Цагаан-Овоо сумын 21 иргэн, Баянтүмэн
сумын 12 иргэн нийт-331 хүн унтраахаар ажиллаж байна. Асч буй
түймрүүдийн хохирлын мэдээ гараагүй байгаа ч хэд хэдэн айлын өвөлжөө,
гэр, саравч шатсан байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8739
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих