Он гарсаар Дорнод аймгийн нутаг дэвсгэрт олон удаагийн хээрийн түймэр гараад байгаа билээ. Энэ жил хуурайшилт их байгаа нь хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлээд байгаа аж. Өнгөрсөн амралтын өдөр 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Бооны ар гэдэг газраас 14 цагт эхлэн гарсан хээрийн түймэр Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баяндун зэрэг сумдын өргөн хэмжээний газрыг хамарчээ.
Тус түймрийн улмаас гэрээ түймрээс хамгаалж байсан 5 иргэн түймэрт хайрагдаж, Баяндун сумын О гэх 85 хувь түлэгдэж иргэн амь насаа алдсан байна. Бусад 4 иргэнийг аймгийн төвд эмнэлэгт авчирч байгаа бөгөөд биеийн байдал гайгүй багаа талаар албаны хүмүүс мэдээллээ. Тус түймэрт өртөж 5 айл орон гэргүй болж, айлуудын мал, хашаа саравч, өвөлжөө тус тус гал түймрийн аюулд өртөөд байна. Хохирлын хэмжээг бүрэн тодорхойлоогүй байна. 04 дүгээр сарын 13-ны оройн 22:30 минутын байдлаар тус түймрийг унтраагаад байгаа юм. Түймэрт аймгийн Онцгой байдлын хэлтэс бүрэн бүрэлдэхүүнээрээ сумын иргэд нийт 447 хүн, 45 тээврийн хэрэгсэл ажиллажээ.
Аж ауйн нэгж, албан байгууллага, хувь иргэдээс хүнсний зүйлээр тусламж үзүүлж байна.
Тиймээс иргэд гал түймрээс урьдчилан сэргийлж, тамхины цог, үнс нурмаа сайтар унтраан, жолооч нар галын хор, түймэр унтраах цохиуртай явж, анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Онцгой байдлын комиссоос нийт иргэдэд анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих