Шинийн хоёрны өдөр Дорнод аймгийн Матад сумын Шанагын баян цагаан гэдэг
газарт хээрийн түймэр гарч, нийтдээ 7:2 км талбайг хамарчээ. Өглөөний
10 цагийн үед дуудлага өгсөн энэ түймэрт Дорнод, Сүхбаатар аймгийн
Онцгойгийн 47 хүн, 5 техник хэрэгсэл, хоёр аймгийн хоёр сумын ард иргэд
дайчлагдан ажиллаж оройн 20 цагийн үед унтраажээ. Түймрийн улмаас Тоёота
приус маркын машин шатаж, бусад хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй,
түймрийн шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагууд судалж байна.
Өнгөрсөн жил Дорнод аймгийн хэмжээнд нийтдээ 60 удаагийн түймэр гарч, хүний амь нас эрсдээгүй ч нэлээд газар нутаг, өвөлжаа, хаваржаа, гэр хороо шатсан мэдээ бий.
Өнгөрсөн жил Дорнод аймгийн хэмжээнд нийтдээ 60 удаагийн түймэр гарч, хүний амь нас эрсдээгүй ч нэлээд газар нутаг, өвөлжаа, хаваржаа, гэр хороо шатсан мэдээ бий.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=8061
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих