Хошин урлагийн хамтлаг, продакшн болгонд нэг сайхан бүсгүй байж, хааяа хагас нүцгэлэн хүмүүсийн нүдийг хужирладаг "менежмент” бий. Авъяас гэхээсээ илүү сайхан биеэрээ олны анхаарлыг татдаг гэгддэг жүжигчин А.Туяаг "Х түц" хамтлагаасаа гарчээ. Түүнийг цагаа барьдаггүй, ажилдаа хайнга ханддаг гэсэн шалтгаанаар хамтлагийн ахлагч, жүжигчин Н.Онон халах шийдвэр гаргасан гэдэг.
Харин тэрээр STAR телевизийн "Учиртай урилга" нэвтрүүлэгт оролцож хамтлагаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарласан байна.
Түүний оролцсон нэвтрүүлэг энэ долоо хоногийн лхагва гаригт үзэгчдийн хүртээл болох ажээ.
Д.ТҮВШИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих