Кэмп Ноу цэнгэлдэхэд болсон тоглолтод Байерн 3-0 харьцаатай хожигдож тун хүнд байдалд орлоо. Эхний үед Барселона маш олон хүчтэй довтолгооныг хийсэн боловч Manuel Neuer маш сайн хамгаалж чадсан юм. Гэвч 2 дахь хагаст Месси "хэн нь босс вэ?” гэдгийг харуулж дубль хийсэн бөгөөд тоглолтын өмнө Pep Guardiola-ийн хэлж байсанчлан түүнийг хэн ч зогсоож чадсангүй.
LUIS ENRIQUE
"Таамаглаж байсанчлан Байерны тактик Guardiola-ийн стиль, философи байсан. Харин бид яаж тоглодог байсан түүнтэйгээ л адил тоглосон. Месси намайг тийм ч их гайхшруулаагүй. Түүнийд амбиц, гоол оруулах их хүсэл байгаа ч би Барсагийн цорын ганц зэвсэг нь Месси гэж хэлж чадахгүй. Баг бүхэлдээ үнэхээр сайн тоглосон, бид талбайдаа гоол алдсангүй. Бид финалд бага ч гэсэн ойртлоо. Бид үнэхээр сайн үр дүн авч финалд ойртож чадсан ч хариу тоглолт биднийг хүлээж байна.”
MASCHERANO
"Бидэнд Месси байгаа нь бидний давуу тал. Тэр бол үгээр тодорхойлох боломжгүй тоглогч. Зүгээр л түүний тоглолтыг үзэх хэрэгтэй. Бид Pep ямар ч цэнгэлдэхэд ялахыг хичээдэг гэдгийг мэднэ. Тэд маш их шахаж тоглосон заримдаа ингэж тоглох нь эрсдэлтэй байдаг. Бидний урд Месси, Неймар, Суарез гэсэн гайхалтай тоглогчид байгааг ч бид мэдэж байсан. Хүнд тоглолт байсан ч бид хүссэн тоглолтоо гаргаж чадсан учраас баяртай байна.”
GERARD PIQUE
"Guardiola-ийн хэлсэн нь үнэн. Онгод нь орсон Мессиг зогсоох боломжгүй гэдгийг би мэднэ”
PEP GUARDIOLA
"Тэд эхний гоол оруулах хүртэл бид тоглолтыг хянаж байсан. Харин дараагаар нь зуурч байсан өчүүхэн хяналтаа алдсан. Эхний гоолыг алдсан нь үнэхээр харамсалтай байсан. 1 эсвэл 2 гоол алдсан бол эргүүлж болох ч 3 гоол гэдэг үнэхээр хэцүү.”
LAHM
"Үр дүн бол тоглолтын "шударга тусгал” биш. Бид тоглолтын турш сайн байсан. Гэвч Барсагийн 3 сөрөг довтолгоо үнэхээр ширүүн байлаа. Хэн хэнд нь боломж байсан нь ойлгомжтой. Гэвч бид тэдэнд маш амархан боломж олголоо.”
THOMAS MULLER
"Эхний хагаст бид азтай байсан, Neuer ч бас маш сайн хамгаалж чадсан. 2 дах хагаст бид тийм ч сайн байсангүй, Кэмп Ноуд тоглох амар зүйл биш. Гэхдээ бид 3-0 ээр хожигдоно гэж бодоогүй. Гэвч бид одоо финалд хүрэх боломж бидний хувд маш бага байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрэв бид энэ үр дүнг эргүүлж чадвал үнэхээр гайхалтай байх болно. Гэхдээ бид Аллианз Аренад эцсийн шүгэл дуугартал бүх хүчээ шавхаж тоглох болно.”

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих