Америкийн Ливермор хотод дэлхийн хамгийн эртний чийдэн 114 жил асаалттай байна. Калифорн мужийн Ливермор хотын гал сөнөөх ангид байрлуулсан 4 ваттын хүчин чадалтай энэ чийдэнг Гиннесийн номонд: "манай гараг дээр асч буй чийдэнгүүдээс хамгийн эртнийх нь” гэж тэмдэглэжээ.
Энэ чийдэнг 1901 онд нэгэн бизнесмен нутгийн гал сөнөөгчдөд бэлэглэсэн юм байж. Тэр цагаас хойш чийдэн галын дайчдад үнэнч зүтгэсээр иржээ. Чийдэн асаагүй ганц нэгэн тохиолдлыг Ливерморын оршин суугчид сар өдөртэй нь чээжээр хэлж чадна: 20-р зууны 30-70-аад онд цахилгаан эрчим хүч хааяа тасалддаг байсан үед, 1903 онд 1 өдөр, 1937 онд 7 хоног тус тус унтарсан гэнэ. Энэхүү гайхалтай чийдэн олон эрдэмтдийг мухардалд оруулж байгаа талаар Ливерморын цахилгаан эрчим хүчний мэргэжилтэн Линн Оуэнс ярьж байна.
Ердийн нэг 4 ваттын чийдэн 114 жил асахдаа яагаад шатахгүй байгаагийн учрыг хэн ч мэдэхгүй байна. Энд тэндэхийн эрдэмтэд ирж, үзэж хараад нэг нь ч олигтой тайлбар өгч чадалгүй буцдаг аж. Харин чийдэнг гараараа барьж үзэхийг зөвшөөрдөггүй байна.
viva.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=9599
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих