Өнөөдөр
аргын тооллын 2014 оны дөрөвдүгээр сарын 2. Лхагва гараг.
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч
модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 3.
Гоё хүүхэн одтой, долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй.
Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан,
гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл,
удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах,
ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн
сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар
яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу
засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Шинэ
танилтай болж хуучин харилцаагаа шинэчлэх бололтой. Таны харилцаа
дотны хүмүүсийн хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, үйл
явдалд сайхнаар хариу өг. Өнөөдөр эргэн тойрны хүмүүст анхааралгүй байж
болохгүй. Шүүмжлэл, бялдууч занг тэсвэрлэ.
Үхрийн орд (4/20-5/20): Хоёрдмол
өдөр. Өдрийн эхний хагаст та уур бухимдал атаа жөтөө дундуур явах
болно. Харин орой нөхөрсөг харьцаанд таатай. Таны найзууд таныг шинэ
санаа санаачлага гаргахад туслах болно. Энэ өдөр гэртээ зочин урих баяр
тэмдэглэхээс зайлсхий.
Ихрийн орд (5/21-6/21): Энэ
өдөр та ихэд түгшиж догдлох бололтой. Өнөөдөр шинэ танилтай болох
урьдын холбоо хэлхээгээ таслахтай холбоотойгоор хувийн амьдралд чухал
өөрчлөлтүүд гарах өдөр. Ямар ч тохиолдолд та өөрийн амьдралдаа туслаж
байсан хүмүүсийг бүү март..
Мэлхийн орд (6/22-7/22): Амлалт
дагуулсан өдөр. Өнөөдөр аль болох хийж чадах зүйлсээ хийхээр
төлөвлөөрэй. Хэрэв та өөрийн байгаа нөхцөл байдлаа харж чадвал амьдрал
дээр юуг хийж чадах, чадахгүйгээ ухаарах болно. Ингэх нь танд өөрт чухал
зүйлсээ бусад зүйлсээс ялгаж салгахад туслах болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хайр
дурлал хөгжлийн шинэ шатанд гарах өдөр. Өнөөдөр бичиг баримтуудтай
ажиллах, ажилдаа үсрэлт гаргах гэж оролдоод хэрэггүй. Газар шорооны ба
чулууны ажил хийхэд ээлтэй. Хэрэвээ амрахыг хүсвэл найз нөхөд дотны
хүмүүсийн дунд амарч өнгөрөөх нь танд эрч хүч шинэ санаа олоход тань
хэрэгтэй.
Охины орд (8/23-9/22): Эрүүл мэнддээ анхаарах өдөр. Биеийн эсэргүүцэл дархалаа сулрах
хандлагатай. Хэт ачаалалтай ажиллахаас зайлсхий. Архи дарс согтууруулах
ундаанаас аль болох хол бай. Эмэгтэйчүүд хүүхдүүд ханайд хатгаа тусах
магадлалтай байна.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг
өдөр. Од гарагс таны талд зогсож байна. Ямар ч зүйл хийсэн төвөггүй
бүтэх бөгөөд хайр таны ордныхныг хүрээлэх болно. Ойрын үед тохиолдсон
хайр дурлалын таагүй асуудлыг тань хүчтэй романтик энерги сайжруулах
болно. Сансарын эерэг нөлөөлөл таны бүхий л харилцааг тогтворжуулах
болно. Энэ нөлөөллийг ажил мэргэжилдээ давуу тал болгон ашиглаарай.
Хилэнцийн орд (10/23-11/21): Сонирхолтой
өдөр. Өнөөдөр эрэгтэй хилэнцийнхэн эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлын
төвд байна. Харин од эрхэс хайр дурлалын асуудлаар хөөцөлдөхгүй байхыг
зөвлөж байна. Таны ихээхэн найдлага тавьж байсан мөрөөдөл тань
бүтэлгүйтэж сэтгэлээр унана.
Нумын орд (11/22-12/21): Эрч хүч ихтэй өдөр. Гэмтэл аюул тохиолдож болзошгүй тул болгоомжтой
бай. Өнөөдөр олон хүмүүсийн хатуужлыг шалгана. Сүйхээтэй болгоомжтой
тэвчээртэй ямар ч нөхцөлд бие даасан байдлаа хадгалах чадвар бол
амжилтанд хүрэх гол үндэс юм.
Матрын орд (12/22-1/19): Өөрийн
нөөц боломжоо нээх өдөр. Сэтгэлийн хөөрөл өндөр байна. Санасан хэрэг
бүтэмжтэй болж эсрэг хүйсийн хүндээ зориулах хамгийн нандин мөрөөдлөө
биелүүлэх магадлалтай. Хойш тавьсан ажил хэргээ гүйцэлдүүлэхэд энэ
таатай өдрийг ашигла. Ажил хэргийн ба үнэт цаастай ажиллахдаа
болгоомжтой бай.
Хумхын орд (1/20-2/18): Ажлаа
өөрчлөн шинэчлэх, боловсон хүчний халаа сэлгээ хийхэд таатай өдөр.
Гэхдээ аливаад алтан дундажыг баримтлахыг зөвлөе. Өөрийн хүссэн зүйлээ
хялбар аргаар олж авах гэсэн хүсэлдээ бүү авт. Тайван байдлаа алдахгүйг
хичээ. Алсдаа бүтэх л асуудал.
Загасны орд (2/19-3/20): Энэ өдрийн цорын ганц онцгүй зүйл нь ойр дотны хүнтэйгээ хэрэлдэх явдал
юм.Түүнд загасныханы эд юмнад хэт хянуур харах байдал, өөрийн үзэл
бодлыг тодотгож ярих явдал нь таалагдахгүй болно. Зөрчлийг удаан
үргэлжлүүлэхгүйн тулд цэцэн ухаантай байж эелдэг зөөлөн байх хэрэгтэй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих