Монголын чөлөөт бөхийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх Ц.Сэрээтэр, хуульч Батмөнх, нягтлан бодогч Бямбадулам нарын хүмүүс оролцлоо.
Хэвлэлийн бага хурлын үеэр дүрэм, санхүү тайлан, ёс зүй, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн сэдвээр багцалж Түр хорооноос тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.
Д.Дагвадорж "Яагаад өнөөдрийг хүртэл чимээгүй байсан талаараа тайлбар хийе. Маш ноцтой асуудлыг хөндсөн. Дагвадорж болон Удирдах зөвлөл юу хийсэн вэ гэдгээ эхлээд шалгаад та бүхэнд нэгдсэн мэдээлэл хүргэлээ. 2009 оноос хойш гурван тэрбум төгрөгийн ажил хийжээ. Би бичлэг энэ тэр үзээгүй. Очиж байгаад л учраа олъё гээд.
Азийн аваргын визний асуудлын тухайд холбооны зүгээс мэдүүлгийн хуудсанд алдаа гаргасан нь үнэн. Үүнд холбоо арга хэмжээгээ авна, хариуцлагаа хүлээнэ.
Би тамирчдыг ганц ч удаа айлгаж дарамтлаагүй. Шигшээгийн хүмүүсийн утсыг ч мэдэхгүй. Спортын төв ордноор шагнал гардуулахдаа өвөл нэг очсон. Сагсны супер лигийн үеэр финалын тэмцээний үеэр нэг очсон. Тэрнээс биш байнга очоод дарамтлаад байх ёс зүйгүй. Яагаад шаардлага тавихаар дарамталсан хэцүү байна гээд байдаг юм.
Ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн болон УЗ-ийн эрхэм зорилго бол амжилт гаргах, төрийн дуулалаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулах. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан цагт холбооны ерөнхийлөгчийн үүднээс би шаардлага тавих үүрэгтэй. Цаашид ч шаардлага тавина” гэв.
Д.Дагвадорж "Казахтаны Азийн аваргаар Д.Хүдэрбулгыг финалд барилдах гэж байхад алтан медаль авахгүй бол ална шүү п... минь гэж хэлсэн гэх юм. Би юу гэж өөрийнхөө тамирчинг барилдах гэж байхад тэгээд дарамтлаад зогсч байх юм. Аль болох эвтэйхэн ирлээд "Миний хүү тэгж барилд. Оноогоо хамгаалаач" гэж спортын эмоци гаргасан. Пүрэвбаатар багшийн хэлсэн шиг хэлээгүй. Би өөрөө тамирчин байсан хүн учраас сайн мэднэ. Би үүнд гонсгор байгаа.
-Азийн аваргаар яагаад Монголын багийн мөнгөн цомыг гадны хүн шагналын тавцанд гарч авсан юм бэ. Таныг О.Пүрэвбаатар багшийн цамцыг тайлуулж өөрөө хүнд өмсгөөд гаргасан гэсэн?
-Казахстан гэж хүн байхгүй ээ. Сырымбек гэж Баян-Өлгийд төрсөн Монгол Улсын иргэн хүн. Төв Азид Монголыг төлөөлж суугаа Монголын казах хүнийг яагаад Казахстан хүн гээд байгаа юм. Цөөнхийг, Өлгийчүүд ээ бид дэмжих ёстой. Тэр хүн МЧБХ-ны Баян-Өлгийг хариуцсан болон Төв Азийг хариуцсан албан ёсны дэд ерөнхийлөгч хүн. Тэр тэмцээний албан бланк дээр МЧБХ-ны эрэгтэй багийн ахлах гэж бичигдсэн. Пүрэвбаатар багш үгээ бодож хэлэх хэрэгтэй. Улсынхаа цөөнхүүдийг ингэж болохгүй биз дээ. Өөрөө ч бас их эмзэглэсэн байна лээ. Бид цөөнхөө дэмжих ёстой.
gogo.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих