Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн Нутгийн зөвлөлийн дарга
Д.Цогтбаатар тэргүүтэй багийнхан энэ сарын 08-25-ныг дуустал Дорнод
аймгийн бүх сумдад хүрч харилцан туршлага, мэдээлэл солилцох, зөвлөлийн
үйл ажиллагаа, хэтийн төлөвлөлтийн талаар танилцуулах, санал хүсэлт авах
зорилгоор "Хүчирхэг Дорнодын төлөө хамтдаа” уриан дор уулзалт ярилцлага
зохион байгуулж байна. Мөн Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн
Залуучуудын холбооноос "Сумын соелыг хэрхэн дээшлүүлэх вэ” сургалт хийж байгаа аж.
Аймгаа тойрон ажиллаж буй багийнхантай урлаг соёлынхон ч нэгджээ. Тухайлбал МУСТА Лосолын Болдбаатар, МУСТА, ОХУ-ын Буриадын Гавъяат жүжигчин Цагаадайн Мөнхболд, "Эмоци” продакшны залуу жүжигчин Ганболдын Эзэнмөнх, Дорнод аймгийн уугуул, эстрадын залуу дуучин Батдоржийн Энхзаяа нар уулзалтын төгсгөлд уран бүтээлээ танилцуулж буй гэнэ. Нутгийн зөвлөлийн багийнхан одоо Баян-Уул суманд ажиллаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих