"Харвони" эмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эмийн сангуудаар худалдаалж байгаа билээ. Өмнө нь бүртгүүлсэн С вирустэй иргэд л дээрх эмийг худалдан авах боломжтой гэсэн үг. "Харвони” эмийг Монголд оруулж ирэх санаачилгыг анх НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Эрүүл мэнд спортын дэд сайд байх үедээ гаргаж байсан.
Учир нь гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт 25 хувьд нь элэгний В, С вирустэй буюу
Элэгний С вирусийг устгах "Харвони" эмийг өнгөрсөн сарын 28-ны өдрөөс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор олгож эхэлсэн. Харин Эрүүл мэнд, спортын яамнаас гурван сар буюу нэг курс эмчилгээ нь 94000 ам.доллараар зарагддаг тус эмийг үйлдвэрлэгч АНУ-ын "Гилеад сайнс” компанитай "Хүртээмж” хєтєлбєрийн хүрээнд 1200 ам.доллараар Монгол Улсад оруулж ирэх, борлуулах тохиролцоонд хүрч чадсан билээ.
Эм орж ирэх хүртлэх хугацаанд тус яам нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулж, нийт аймаг, дүүргийн, улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн нийт 130 гаруй эмчийг сургаж бэлтгэсэн. Мөн ХӨСҮТ дээр тусгай програм хангамжийг боловсруулж, хепатит С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай иргэдийг бүртгэж байгаа юм.
Ингээд уншигчдадаа "Харвони” эмийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Хепатитийн С вируст халдвартай хүмүүс эмчилгээнд хэрхэн хамрагдах вэ?
Хэрвээ та өөрийгөө энэ халдварт өртсөн хэмээн үзэж буй бол өөрийн харьяа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тєв, бүсийн оношилгоо эмчилгээний тєв, Халдварт євчин судлалын үндэсний тєв, улсын нэг, хоёр, гуравдугаар тєв эмнэлэг, тємєр замын нэгдсэн эмнэлэг, БХХСАХНЭ-ийн дотор, халдвартын сургагдсан эмч нарт хандаж, зєвлєгєє авч, ажээ.
Шинжилгээг хаана хийлгэж болох вэ?
Дээр дурдсан эмнэлгүүдийн лабораториудад элэгний үйл ажиллагааны шинжилгээг хийлгэж болно. Харин Халдварт євчин судлалын үндэсний тєв /ХЄСҮТ/-єєс вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг хийх чадавх бүхий хүсэлт гаргасан тєрийн болон хувийн хэвшлийн лабораториудад хєндлєнгийн хяналт хийж дараах лабораториудыг шалгаруулсан юм. Нэн тэргүүнд элэгний үйл ажиллагааны сорил, вирус тоолох шинжилгээг заавал єгсєн байх хэрэгтэй. Бусад шинжилгээ шаардлагатай эсэхийг таны эмчлэгч эмч шийдвэрлэнэ. Иргэд эрүүл мэндийн даатгалаар цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусны биохимийн шинжилгээ, хэт авиан шинжилгээнд хамрагдах ба харин С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээний зардлыг єєрєє хариуцна. Дээрх лабораториудад хийгдэж байгаа С вирусын ачаалал тодорхойлох . Одоогийн байдлаар аймгуудад С вирус тоолох шинжилгээ хийгдэж эхлээгүй байгаа тул Улаанбаатар хотод ирж уг шинжилгээг хийх эрх авсан эмнэлэг, лабораториудад хандаж болно.
"Харвони” эмийг хэрэглэхэд ямар нэгэн дэглэм барих шаардлагатай юу?
Харвони эмийг хэрэглэж байгаа євчтєн эмчийн зааврыг заавал мєрдєх хэрэгтэй. Эмийг єдєр бүр тогтмол цагт таслахгүй уух, эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй байж, ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зєвлєгєє авах хэрэгтэй. Анх удаа эмчилгээ хийлгэж буй элэгний хатууралтай болон хатууралгүй євчтнvvд, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралгүй євчтнvvдэд 3 сар, урьд нь эмчилгээ хийлгэсэн элэгний хатууралтай євчтнүүдэд 6 сар хугацаагаар эмчилгээг хийнэ. Харин ээнэгшлээ алдсан үе шатандаа буй элэгний хатууралтай євчтєн болон ХСВ-ийн архаг халдвартай хүүхдэд аюулгүй, үр дүнтэй гэдэг нь тогтоогдоогүй байна. . Гэхдээ бєєрний ялгаруулах vйл ажиллагаа алдагдсан болон бєєрний архаг дутагдалтай євчтєнд тунг зєвлєх боломжгvй юм.
Ямар эмийн сангаас худалдан авах вэ
Улаанбаатар хотод тєр, хувийн хэвшлийн эмнэлэгт байрлах нийт 14 эмийн сан, аймаг тус бvрт нэгдсэн эмнэлэгт байрлах нийт 22 эмийн сангаар эмийг олгоно. Эмийн сангуудын дэлгэрэнгүй жагсаалтыг Эрvvл мэнд, спортын яам, ХЄСVТ, "Омбол” ХХК-ний цахим хуудаснаас тус тус авч болно. Харвони эмийг 30 гаруй улсад бvртгэгдсэн, хепатит С вирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Харвони болон бусад аливаа шинэ эмийг АНУ-д бүртгэж, хэрэглээнд гаргахаас ємнє Хүнс, эмийн агентлаг (FDA) нь маш хатуу хяналтыг тавьж, эмнэлзүйн ємнєх болон эмнэлзүйн судалгааны дүнг үндэслэдэг байна.
Одоогийн байдлаар Харвони эмийг АНУ-аас гадна Европын холбоо, Канад, Щвейцар, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг 30 гаруй улсад бүртгэгдсэн, хепатит С вирусын халдварын эмчилгээнд хэрэглэж байна. Тус эмийн үр дүнгийн талаар хєндлєнгийн судалгаа хийгдсэн байна.
Харвони эмийг хэрхэн уух вэ?
- Эмийн сангаас 28 ширхэгээр савлагдсан 1 сарын эмчилгээнд хэрэглэх нэг савтай Харвони эмийг єгнє. Тус эмийн савны ёроолд тусгай код наасан тул эмийг хүнд дамжуулахгvй, хуваахгүй, зєвхєн єєрєє ууна.
- Сар тутам эмчдээ үзүүлж, хянуулсны дараа сарынхаа эмийн жорыг бичүүлнэ.
Эмчлүүлэгч төлбөрөө хэрхэн төлөх вэ?
- , зєвхєн Худалдаа Хєгжлийн банк дахь Омбол ХХК-ийн дансанд шилжүүлнэ. Дансны дугаарыг утсаар хэлж єгнє.
- Утсаар хэлсэн дансанд эмийн тєлбєрийг тєлснєєс хойш УБ хотын хvн бол 2-3 хоногийн дараа заасан эмийн сангаас єєрийн биеэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж эмээ авна. Хєдєє орон нутгийн євчтєнүүдийг тєлбєрєє хийсний дараа тухайн орон нутгийн эмийн сан руу явуулна.
- Тєгрєгєєр тєлєх ханшийг утсаар ярихдаа хэлж єгнє.
- Тєлбєр хийгдсэний дараа эмийг эмийн санд хүргүүлнэ.
Хепатитийн С вируст халдварын оношилгоо, эмчилгээний талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?
Элэгний С вируст халдварын эмчилгээ, оношилогооны талаар лавлаж тодруулах зүйлээ Халдварт євчин судлалын үндэсний тєв /ХЄСҮТ/-ийн 454921, 450443, 99008084, 99157794 дугаарын утсанд холбогдож асуух болон www.nccd.gov.mn, www.mohs.mn – цахим хуудаснаас єєрт хэрэгтэй мэдээллээ аваарай.
Бэлтгэсэн Б.Дэжид
gereg.mn