Татвар
төлөгч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Авто тээвэр болон өөрөө
явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг төлөх хуулийн
хугацаа 6 дугаар сарын 1-нээр дуусгавар болдог. Манай аймагт энэ жилийн
тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоо, авто тээврийн хэрэгслийн албан
татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг Аймгийн Засаг даргын
2014.03.14-ны 145 тоот захирамжаар батлагдсан дараахь хуваарийн дагуу
зохион байгуулна.
1. Баянтүмэн сум 3-р сарын 31
2. Булган сум 4-р сарын 02-03
3. Хөлөнбуйр сум 4-р сарын 04-05
4. Хөлөнбуйр сум 123-р дээр 4-р сарын 06
5. Сэргэлэн сум 4-р сарын 09-10
6. Цагаан-Овоо сум 4-р сарын 11-12
7. Баян-Уул сум 4-р сарын 13-15
8. Баян-Дун сум 4-р сарын 18-20
9. Дашбалбар сум 4-р сарын 21-23
10. Гурванзагал 4-р сарын 24-25
11. Чойбалсан сум 4-р сарын 28-29
12. Чулуунхороот сум 5-р сарын 01-02
13. Халхгол сум 5-р сарын 05-08
14. Матад Газрын тос 5-р сарын 09-10
15. Матад сум 5-р сарын 11-12
Аймгийн төвд 5-р сарын 19-нээс зохион байгуулагдах гэж байна.
Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн та бүхэнд хуулийн хугацаанд
тээврийн хэрэгслийн албан татвараа бүрэн төлөхийг анхааруулж байна.
ДОРНОД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС