
Тэгээд онгоцны тавцан дээр гаргаж ирээд толгойг нь салгаж хаях үед хээлтэйг нь мэдсэн” хэмээн ярьжээ. Уг нь хээл авсан алхан толгойт акул усны мандалд тэр бүр гарч ирдэггүй аж. "Бид Оклахамагаас ирсэн л дээ. Тэнд бол сэлэм загаснаас эхлээд бүх агнуурын загасны үржлийн үеийг мэдэх боломжтой. Алдаа гаргасандаа хүлцэл өчье” хэмээн Жеф Брачер өгүүлсэн байна. "Алхан толгойт акул нь Олон улсын байгаль хамгаалах сангийн "Улаан ном”-д бүртгэгдсэн амьтан юм. Түүнийг үржлийн үед нь бүү хэл энгийн үед ч авлахыг хориглодог. Эдгээр загасчид алхан толгойтын зургийг нийгмийн сүлжээнд байршуулснаар хуулийнханд шалгагдаж эхэлсэн. Тэд хориотой зүйл хийж байгаагаа мэдээгүй” гэж Флоридагийн эргийн хамгаалалтын албаныхан Дэйли Мэйл агентлагт ярьжээ. Өдгөө тэдэнд чамгүй их мөнгөн торгууль ногдуулж, Флоридад дахин загасчлах эрхийг нь цуцалсан байна.
Дэлхийн олон орны ресторанд алхан толгойт акулын сэрвээ, нурууны махыг давтан жижиглэж маш амтлаг шөл бэлтгэдэг учир мах нь нэлээд эрэлттэй байдаг аж. Гэхдээ хуулийнхан хээлтэй эм алхан толгойтыг авласан гэр бүлийн экспедицийг хуулийн дагуу шалгаж эхэлсний дараа Флоридагийн бүх загасчдад энэ төрлийн аварга загасыг хөнөөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Загасчид алхан толгойтыг нядалж байх үед инээлдэж, зарим нь үнэр, танарынх нь тухай ярьж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн нь олон зуун хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн байна. Загасчин Брачерын хийсэн дүрс бичлэгийг Youtube хуудаст 300 мянган хүн үзсэн төдийгүй ихэнх үзэгчид тэднийг хараан зүхэж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь ийм төрлийн загас нэг удаа түрс шахахдаа 40 жилийг зарцуулах тохиолдол байдаг аж.
Т.Бат

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10158
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих