Эрээн багийн засаг дарга Л. Отгон –Иш ойн баяраа угтаж 35 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил, 65 сая төгрөгөөр наадмын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар дурдсан юм.
6 дугаар багийн дунд сургуулийн 16 дугаар төгсөлтийн хамт олон "Эмчийн байр”, Л.Сүрэнжав, Б.Нямаагийн үр хүүхдүүд хамтран 14х18м бүжгийн талбай, Одончимэд болон Гарьдын үр хүүхдүүд усан оргилуур, нийт төгсөлтүүдийн хөрөнгө оруулалтаар спорт тоглоомын талбай, Үйлдвэрийн дарга асан Г.Гончиглодонгийн шүлэг бүхий тэргэн хөшөө, "Эрээн” угтан авах багана зэргийг бүтээжээ.
Хөтөлбөрийн дагуу баярын концерт, хүндэт зочидоо хүлээн авах үйл ажиллагаа, Шинэ эмнэлэг, спорт талбайн нээлт, ахмадын бүжиг, галын наадам зохиогдож, соёолон, шүдлэн, хязаалан, даага дөрвөн насны морь уралдаан, Буриал сурын харваа, хүчит бөхийн барилдаанаар наадам үргэлжиллээ.
Тэрэгний үйлдвэр нь 24 цагийн хоёр ээлжээр сард 500 ширхэг үхэр, тэмээн, хар тэрэг үйлдвэрлэж зүүн гурван аймаг болон улсын хэмжээнд нийлүүлдэг байжээ. Өдгөө Эрээний тэрэгний үйлдвэрийн залгамж халааг "Нарс мод”, "Бавж барс”, "Өвөр эрээн” ХХКомпаниуд үргэлжлүүлэн явуулж, мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм.
Ц.Анужин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих