Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ болон НҮБ-аас хамтран зарласан "Олон улсын спортын өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа энэ сарын 6-нд тэмдэглэнэ.
Энэ өдөр спорт хэмээх их айлд багтдаг бүх шатны байгууллага, тамирчид хамран Олон улсын спортын өдрийг хамтдаа тэмдэглэхээр болжээ. "Спорт-хөгжил-энхтайван” уриатай олон улсын спортын өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр тэмдэглэж байх тухай ОУОХ, НҮБ-ын хамтарсан тогтоол байдаг. Энэ дагуу хүүхэд, залууст хүн төрөлхтөний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, өсвөр, залуу үеийнхний олимпийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор эл өдрийг тэмдэглэдэг. Мөн спортын төрийн болон ТББ-уудын оролцсон, олимпийн үзэл санааг сурталчилсан илтгэл, спорт, урлагийн тоглолт бүхий өдөрлөгийг энэ сарын 6-нд МҮЭСТО-нд зохион байгуулна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих