
Дашбалбар суманд олон жил үе
дамжин ардын селекцийн аргаар үржүүлж ирсэн "Буриад” нутгийн хонины
үржил, ашиг шимийн байдлыг судлан тогтоож, "омог” болгон батлуулахад
мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг сумын Засаг даргын 2012
оны 11-р сарын 12-ны өдрийн 1/471 тоот албан бичгээр МААЭШХүрээлэнд
тавьж улмаар хамтран ажиллах гэрээ байгуулж, судалгааны ажлын төлөвлөгөө
байгуулан ажиллав. Уг ажлын хүрээнд МААЭШХүрээлэнгийн эрдэм шинжилгээний
ажилтан, мал зүйч, докторант Ц.Цэенханд нь "омог” болгон
баталгаажуулахад тавигдах шаардлагын хүрээнд "Буриад” хонины гарал
үүсэл, удам угсаа, зүс, бие цогцос, нэгжийн ашиг шим, өсөлтийн эрчим,
фенотип, генотип, тогтолцооны ялгаа, сүргийн бүтэц, өсөлт тархалт,
арчилгаа маллагааны онцлог, эдийн засгийн үр ашиг зэрэг үзүүлэлтүүдийг
судлан тодорхойлолтыг гаргав.
Тус ажлын хэсэг дээрх тодорхойлт, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 07-р сарын 09-ны өдрийн 69 дүгээр тушаалаар батлагдсан "Мал тэжээвэр амьтдын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах, бүртгэх, хяналт тавих журам”-д заасан шаардлагуудыг бүрэн хангаж байгаа тул бие даасан "Омог”-оор баталж, "Буриад хонь” гэж нэрлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гарав.
Ажлын хэсгийн дүгнэлийг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын тушаалаар Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-овоо суманд үржүүлж байгаа хонийг "Буриад” омогоор батлав. Махны чиглэлийн "Буриад” омгийн хонийг илрүүлэн баталгаажуулсан болон идэвхтэй оролцож ажилласан мэргэжилтэн, малчин, удирдах ажилтан нарын оруулсан хувь нэмрийг үнэлж, шагнал урамшуулалд тодорхойлохоор болов.
"БУРИАД” ХОНИНЫ АЖ АХУЙ, БИОЛОГИЙН ОНЦЛОГ
"Буриад” хонь нь чийрэг бие цогцостой, тэгш өндөрдүү, ууц ялимгүй өргөдсөн, цээж өргөн, гүн, ноос ямаархаг ширүүн, өтгөн, сүүл богино, зузаан, голдуу шар, бор, хар халзан, хун зүстэй цээжирхэг, жин ихтэй махны хонь байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10412
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих