Лагард мөн өдөр Жон Хофкинсийн Их Сургуульд тавьсан илтгэлдээ, дэлхийн эдийн засаг банк санхүүгийн хямрал өнгөрсөн боловч сэргэлт нь төдий л сайнгүй байна. Хэрэв олон улс хамтдаа оновчтой арга хэмжээ авахгүй бол удааширсан өсөлт үргэлжилж, өсөлт урт хугацааны турш ажлын байрны хангалт, амьжиргаа дээшлүүлэх тогтвортой хэмжээнд хүрч чадахгүй юм гэжээ.
Тэрээр, хөгжингүй эдийн засгийн цогцын сайжрах хэмнэл адилгүй байна. Шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцын өсөлт өнгөрсөн жилийн хоёрдугаар хагасаас зохих хэмжээгээр нэмэгдсэн юм. Өдгөө олон улс хамтарч ажиллах нь хамгийн тулгамдсан чухал асуудал болж байна. Олон улс орон хамтарч дунд хугацаагаар ажилгүйдэл, өр шир, банк санхүүгийн хямралтай тэмцэх шаардлагатай байна гэжээ. /Баатар орчуулав/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих