Энэ оны эхний хагас жилийн байдлаар Дорнод аймагт ажил олгогч аж
ахуйн нэгж, байгууллагаас 858 сул чөлөөтэй байгаа ажлын байрны захиалга
иржээ. Эдгээр ажлын байранд мэдээллийн санд бүртгэлтэй 783 иргэнийг
зуучилж, 679 хүн байнгын, 22 хүн улирлын, 82 нь түр ажлын байраар
хангагдаад байна. Салбараар нь авч үзвэл, уул уурхайн салбар талаас илүү
хувийг эзэлж байгаа ч ажлын байрны зуучлалыг өмнөх онтой харьцуулахад 1
хувь буурсан үзүүлэлт гарав.
Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс нийтийг хамарсан ажлаар 14 сумын 200 гаруй иргэн түр ажлын байраар хангагджээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих