Дорнод аймагт Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Ерөнхий Прокурорын газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга удирдлагаас бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж 2014 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд холбогдох байгууллагынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, "Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 87/111/118 дугаар захирамж тушаалын үр дүн, хэрэгжилтийг газар дээр нь үзэж шалгасан байна.
Байгууллагын баримталж буй бодлого, чиглэл, зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор алба хаагчтай уулзалт зохион байгуулахаас гадна орон нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
Мөн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч болон хуулийн бусад ажилтнуудын санал, хүсэлтийг сонсох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор "Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Дорнод аймаг дахь хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллаа.
Цагдаагийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих