Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 250 гаруй аж ахуй нэгж байгууллагуудын захирал нягтлан бодогч нарт мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Татварын ерөнхий газраас Дорнод аймагт зохион байгууллаа.
Уг сургалтад ниймгийн даатгалын хэлтсээс оролцон тус хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараах сэдвүүдээр мэдээлэл өглөө. Үүнд:
- Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоол "Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг нийгмийн даатгалын байгууллагад хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгөх
- Нийгмийн даатгалын тухай хуульд заасан ажил олгогчийн эрх, үүргийн талаар
- Нийгмийн даатгалд бүртгэх, тайлан хүлээн авах, тайланг баталгаажуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын А/102, А/105 дугаар тушаал "Хуулийн хэрэгжилтийн хангуулах тухай"-ыг хэрэгжүүлэх талаар нэгдсэн ойлголт өгөх
- www.iltod.mta.mn, www.ndaatgal.mn вэб сайтад ажиллах талаарх мэдлэг мэдээллүүдийг өгч сонирхсон асуултад хариулан, гарын авлаг тараах материалаар ханган ажиллаа.




Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих