Харахад даруухан, ханилахад ялдамхан Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнхбат бол монгол бөхийн шинэ цагийн нэр алдрыг хоёр Мөнхийн дараа шинээр тодруулсан хүчитний манлайд явж байна. Нэр төрөө элдэв адал явдал, наргиа доргио, холио солио, хов хочоос хол даруухан яруухан авч яваа монгол бөхийн нэр нүүр нүнжиг чандыг хадгалж яваа бөх гэвэл Мөнхбатыг нэрлэж болно. Түүний эцэг Сүхбаатар бол эгэл амьдрал, эрэмгий хөдөлмөр дунд өөрийгөө ч, үр хүүхдээ ч хатуужуулж өсгөсөн ухаалаг монгол эр хүний олон сайхан шинж чандыг эзэмшсэн нэгэн юм. Ийм эцэг эхийн хүүхэд ийнхүү тодорсон нь эртний сайхан ерөөл билиг буйзаа. Давлаа гэж давлиун зан гаргадаггүй, дийлдлээ гэж дэмий маргаан мэтгээн боддоггүй нь шилдэг бөхөөс гадна сайхан эр хүний нүнжигтэй чанар мөн байхаа. Түүний алдар цол нэр хүндийн хагас нь лавтайяа зан төрх заяа төөрөгт нь ончрох болов уу. Тэгэхдээ энэ нь түүний бүх хүний хүч тэнхээ, эв дүй арга ухааных нь бүх хэмжүүр хэмээн дунгуу дундуур үнэлсэн хэрэг биш л дээ. Өнөөдөр монгол хүний өв тэгш байдал, мөн чанар, бяр бядыг онцгойлон үнэлэх цаг өдөр хоногоор ахиж асуйг иш үндэс болгон эх орныхоо шилдэг хөвгүүд мөн хэмээн харж хайрлаж үнэлж, энэхүү "Шилдгүүдийн чуулган” гэж нэрлэж болох нэр хүндтэй номондоо урьсан болно.
-Аваргаар сүүлийн үеийн үед сонин их биз дээ ?
-Тайван даа. Бэлтгэлээ хийгээд л байна.
Таны ургийн овог сонин санагдсан л даа ?
-Юу нь.
-Элжгэн гэж бичигдсэн хэрнээ. Иргэний үнэмлэх дээрээ халх гэж бичигдсэн байдаг гэсэн ?
-Манайхан бүгд Баруунтуруун сумынх шүү дээ. Манай аав яг Баруунтуруунд төрсөн. Ээж Цагаанхайрханд төрсөн. Элжгэн гэж байхгүй. Манайхан чинь зүгээр халх гэж явдаг. Элжгэнүүд гэж Увс аймаг дотроо л нэрлэдэг болохоос гадагшаа бол халх гэж нэрлэгддэг. Би элжгэн гэж ямар үндэстэн байсныг сайн мэдэхгүй.
-Та гэртээ төрсөн гэсэн. Тухайн үед ээж тань эмнэлэг бараадах боломжгүй байсан юм уу ?
-Төрөх нэлээн дөхчинсөн байсан гэсэн. Намайг төрдөгийн өмнөх өдөр нь ээж аав эмнэлэг рүү явах гээд юм хумаа базааж байсан юм билээ. Шинэ хүн төрөх гэж байхад яаж зүгээр байх вэ шинэ шөл уулгах гээд хонь ч төхөөрч. Тэгээд ээж цүдгэр гэдэстэй хэрнээ гэдэс асгах гээд явж байхдаа нэг урт хайрхантай таарсан гэсэн. Тэрнээсээ болж гэнэт өвдсөн гэдэг. Бүр шөнөжин өвдөөд өглөө нар мандаж байхад би төрсөн гэсэн.
-Гэртээ гарсан гэсэн үг үү?
-Тийм. Эмнэлэг явж амжаагүй байхгүй.
-Аав тань Нармандах гэдэг нэр өгөх гэж байгаад Мөнхбат гэдэг нэр хайрласан гэсэн. Яагаад тэр юм бол...
-Аав маань нар мандаж байхад төрсөн гэж бэлгэшээгээд Нармандах гэдэг нэр өгөх гэж байсан гэдэг. Гэтэл намайг эх барьж авсан хүмүүс хүү төрсөн юм чинь бөх болж магад гээд Х.Баянмөнх аваргын нэрийг өгнө, Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэж талцаж. Монголчууд бид эртнээс угаасаа хүү төрвөл бөх, эр унага гарвал хурдан хүлэг болно гэж бэлгэддэг ард түмэн.
-Тэгээд Ж.Мөнхбат аваргын нэрийг өгнө гэсэн хүмүүс нь олон байсан хэрэг үү ?
-Бараг тийм юм байлгүй дээ.
-Уг нь тэр хүмүүс нутгийнхаа бөхийн нэрийг өгнө гээд Баянаа аваргын нэрийг сонгох гээгүй юм байх даа ?
-Тийм бодол байх байсан байх л даа. Гэхдээ тухайн үед энэ хоёр аваргаас өөр бөх улсын наадамд босоо байгаагүй болохоор тэдний нэрнээс өөр бөхийн нэр бодогдоогүй байх л даа. Мөн нэг зүйл хэлэхэд одооны хүмүүс Х.Баянмөнх аваргыг Увсынхандаа хайртай. Бусад аймгийн иргэддэд хайргүй гэж ярьдаг. Гэтэл намайг төрөх үед ийм яриа байгаагүй байсан болоод л хаа хол Төв аймгийн аваргын нэрийг өгсөн байж таараа. Ж.Мөнхбат аваргад нутгийнхаа аваргаас илүү хайртай ч байсан байж болох.
-Энэ тухайгаа Ж.Мөнхбат аваргад хэзээ нь хэлсэн бэ ?
-Миний цолны найрнаар Мөөеө аварга хошин байдлаар их гоё ярьж байсан. Би цолныхоо найрны өмнөхөн хэлж байсан санагдана.
-Аварга юу гэж хэлж байх юм ?
-"Увс аймагт нэг хүү төрж. Тэр үед Баянмөнх бид хоёр ид байж. Тэгээд миний нэрийг зээлж өгсөн юм билээ. Гэтэл тэр хүүхэд өнөөдөр аварга цол хүртэж. Одоо аьарга цол хүртсэн хоёр бөх төрлөө. Харин Баянмөнх гэдэг нэртэй аварга дахин төрөх хэрэгтэй” гээд ярьж байсан.
-Хүүхэд нас мэдээж сумандаа өнгөрсөн үү ?
-Тэгэлгүй яах вэ. Дунд сургууль төгсөн төгстлөө сумандаа байсан.
-Нэлээд хөдөлгөөнтэй байв уу ?
-Тэр үед одооных шиг компютер тоглоом, гар утас энэ тэр гэж байхгүй. Ёстой л ховрын бараа байлаа. Тиймээс миний үеийнхний ганц хийдэг ажил барилдах. Өөр зүйлд сатаарахгүй юм чинь арга ч үгүй л дээ. Одооны хүүхдүүд хоол идчихээд утсаа бариад суучих юм. Тэгэхээр хөдөлгөөн нь дутагдаад таргалчих юм. Би одоо "Гар утас, компютертой хол байсан нь болж” гэж боддог.
-Та газар тариаланд ажиллаж байсан юм билээ. Бөхчүүд таныг дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай гэдэг юм билээ. Тэнд ажиллаж байсан нь их нөлөөлсөн болов уу ?
-Тийм байх шүү. Тариаг биеийн хүчээр л хийнэ. Буулгана, ачина, цэвэрлэнэ гээд л. Тэр л миний ясны тамирт суусан байх гэж боддог. Манай сум бөглүү жижигхэн сумыг бодоход Сангийн аж ахуй байсан болохоор тухайн үедээ хөгжсөн, хүн зон олонтой газар байсан. Атрын анхны аянаар байгуулагдсан. Тэгэхээр газар тариалантай би ойр өссөн. Аав маань комбайнч хүн. Манайх эргэн тойрон тэр аяараа тариан талбай дунд амьдардаг айл байсан. Хаашаа л харна тариан талбай. Хаварт нь шороо бужигнасан, намарт нь тариа халиурсан. Машин техник сүлжилдсэн, шөнө нь тариан талбайгаас комбайны гэрэл улалзсан гоё нутаг шүү дээ. Баруунтуруун бол газар газраас ирсэн залуус байгуулсан Сангийн аж ахуй. Тийм болохоор хүмүүс нь бусад газраас арай илүү хөдөлмөрч. Хөдөлмөрч ард түмэн цуглаж тэр сумыг бүрдүүлсэн болохоор ажил хөдөлмөр л буцалж байдаг. Манай хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ нутгаас төрсөн. Аав нь манай аавын найз. Ээж нь манай ээжтэй найз. Бид хоёр нэг уулын наана цаана төрсөн. Ийм их ойрын улсууд байгаа юм. Алдартай өчнөөн олон улс энэ газраас төрсөн. Араас нь залгаж байгаадаа би баяртай байгаа. Бүгдээрээ л тэр хөдөлмөрчдийн хүүхдүүд.
-Та бөхчүүдийнхээ дунд биеэр жижигт орно. Биеийн хүчний тийм их ажлыг багаасаа хийсэн болохоор өсөлтөд тань нөлөөлсөн юм болов уу?
-Би эсрэгээрээ боддог юм шүү дээ. Ажил их хийснээр өндөр болсон байх аа. Түүнээс биш манай удамд өндөр биетэй хүн байгаагүй.
-Та хэзээнээс эхэлж бөхийн спорт руу хөл тавьсан юм бэ?
-Миний багийн мөрөөдөл бөх болох байсан. Тиймээс хөлд орсноосоо хойш л ноцолдож эхэлсэн болов уу гэж боддог. Манай аав сумын заан цолтой хүн. Би жаахан байхдаа орой галаа түлж байгаад дэнлүүнийхээ гэрэлд гурван эрэгтэй дүү, аавтайгаа нийлж аваад л орныхоо гудсыг газарт дэвсч байгаад пижигнэчихдэг байсан. Дүү нартайгаа хоёр баганаас барьж дэлээд л дэвээд л. Манайх яг ч сумын төвд байгаагүй юм. Сумаас жаахан зайтай Харзгай ус гэдэг бригадын төвд байсан.
-Ээж тань гэр буулгах шахлаа гэж их зандарна биз?
-Би нэг эгчтэй. Ээж эгч хоёр их загнана. Харин аав биднийг барилдуулах их дуртай байсан болохоор их дэмжинэ. Өөрөө ч бөх хүн юм хойно. Өдөр нь гадаа айлын хүүхдүүдтэй барилдаж өмднийхөө салтаа, дээлийнхээ сугыг урж ээждээ ажил удчихаад, орой нь гэртээ бас барилдахаар ээж яаж дуугүй байх вэ дээ.
-Та айлд орж дэвж үзүүлээд чихрээр шагнуулдаг байсан гэсэн. Тэр тухайгаа яриач?
-Намайг барилдах дуртайг айлын хүмүүс мэдчихсэн байсан л даа. Тэгээд намайг гэрт нь орохоор "Том бөх орж ирлээ, нэг дэвчих. Тэгвэл чихэр өгнө шүү” гэдэг байсан. Би жаахан байсан болоод ч тэрүү ичих ч юмгүй чихэр авч л байвал болоо гэсэн шиг дэвээд, дэлээд л байна. Чихэрний мөрийнд хүртэл барилддаг хүүхэд байлаа.
-Олон чихэр авч байв уу?
-Үеийнхтэйгээ барилдаад олон чихэр авч байсан. Харин дээд үеийнхнийгээ арай барахгүй. Аавын ах, дүү нар олон бандитай байлаа. Зун найман айл нийлж буудаг байсан. Тэр айлын хүүхдүүд нийлхээрээ 16-уулаа болно. Өдөр бүр 16 бөх тойргоор барилддаг байсан гэсэн үг. Тэр мөч л намайг бөхийн спортод дуртай, барилдааны мэдрэмжтэй болгосон гэж байх.
-Аав тань өөр аймаг, сумын барилдаанд барилдаж байгаагүй юм уу?
-Комбайнч болохоор хавар намар ажил ихтэй. Зуны улиралд л жаахан зав гарна. Тэр үедээ л бүс бүсэлбэл бүслээд эсвэл шуудаг өмсөөд барилддаг байсан гэсэн. Түүнээс биш нэг их ийш тийш очиж барилдаж байгаагүй юм билээ. Хэрэв тэгж барилддаг байсан бол яах байсан бол гэж би хааяа боддог юм. Аавын найзууд одоо ярихдаа аавыг их тэнхээтэй хүн байсан гэж ярьдаг. Планите-2,3 мотоциклыг өргөөд гэрээ гурав тойрчихдог байсан гэсэн.
-Их бяртай байж ээ?
-Харин тийм. Тэр үед аав бэлтгэл хийдэг байсан биш. Хар ажил нь л бэлтгэл нь болдог байж гэж боддог. Би аймгийн заан болчихоод гэртээ очсон юм. Гэтэл аав намайг "Би чиний насанд мотоцикл өргөдөг байлаа. Чи өргөөд үз” гэсэн юм. Тэгэхээр нь би өргөх гэтэл бардаггүй шүү. Аавын өргөсөн мотоцикл тракторын акумлятор зүүсэн байсан гэсэн. Тухайн үеийн хүмүүс мотоциклоо тэгж унадаг байсан шүү дээ.
-Та хэдэн настай байсан юм бэ?
-20 дөнгөж хүрч байсан. Одооны залуус штанг өргөөд л байгаа болоос биш дээр үеийн бөхчүүд чулуу энэ тэр өргөдөг байсан юм шүү дээ. Манай нутгийн харъяат улсын заан Тулгаагийн өргөсөн чулуу нутагт байдаг. Ер нь хотод өссөн хүүхэд барилдана гэдэг хэцүү. Тоотой хэдхэн хотын хүүхэд барилддаг болсон байдаг. Ихэвчлэн хөдөө өссөн хүүхэд дээшээ ахиж барилддаг. Тэрний хамгийн том шалгуур нь наад зах нь чаргатай ус чирэх. Өнөөх нь унчихвал өргөж тавина. Өөрөө ч халтирч унах гээд байдаг. Энэ бол бяцхан тэмцэл. Тэр нь яваандаа ахиж барилдааны сургамж болдог байсан. Морь унахад ч өшиглөдөг морь уу, хаздаг морь уу гэдгийг мэдэрдэг. Тэр ахуйн амьдрал нь бөх хүнийг сургаж байдаг.
-Морь гэснээс та хурдны морь унаж байв уу?
-Том толгойтой хүүхэд байсан болохоор морь унаж байгаагүй. Том толгойтой хүүхдээр морь унуулдаггүй гэдэг шүү дээ.
-Танайх морь уядаг байсан уу?
-Манайх тэгж их уяах морьтой байгаагүй. Унааны цөөн хэдэн адуутай байсан.
-Та морь уяъя гэж бодож байна уу?
-Сайхан барилдахаар уяачид их танилцаж байна. Тэд хурдан угшилтай адуу ч өгч байгаа. Гэхдээ одоогоор морь уяах бодол алга. Зав зай ч гарахгүй биз. Морь уяна гэдэг том хөдөлмөр шүү дээ.
-Та барилдахаас гадна ямар авъяастай вэ?
-Спортын ихэнхи төрлийг чадна гэж үзнэ шүү.
-Сагсан бөмбөгийн бүр илүү гэж сонссон...
-Сагс, гарбөмбөг, ширээний теннис зэргийг жигд тоглохыг хичээдэг.
-Урлаг талдаа гэвэл...
-За даа гайгүй бүжиглэнэ дээ.
-Тийм үү. Цэнгээнт бүжиг үү?
-Янз бүр дээ.
-Диско бүжгэнд хэр вэ?
-Илүү сайн. Барилдахад хөдөлгөөний эвсэл, мэдрэмж чухал үүрэгтэй. Үүнтэй адил бүжиглэнэ гэдэг хөгжимөө сонсох, тохирсон хөдөлгөөнийг хийх гээд барилдахтай ялгаагүй.
-Ойр бааранд оров уу?
-Хэцүү шүү дээ. Манайхан чинь бөх хүн бааран ороод гарахад "Архи уух гэж орж байна” гээд л яриад эхэлнэ. Тиймээс бид орох эрхгүй мэт болсон. Бөх хүн гэдэг эр хүний дээд болохоор тэгж боддог ч байж болно л доо. Гэхдээ аль болох зөвөөр хүлээж авах хэрэгтэй. Энэ ярианаас нь айгаад би түрүүлснээсээ хойш бааранд нэг их ороогүй. Найзуудтайгаа ганц нэгхэн л орсон. Хүмүүс буруугаар ойлгохгүй байх гэж бодоод оюутан байсан шигээ задгай ч байж болохгүй.
-Та нэг удаа бэлтгэл хийхдээ хэдэн кг хөлс гаргадаг вэ?
-Ямар бэлтгэл хийхээсээ шалтгаална л даа. Дундажаар гурван кг.
-Таны түрүүлсэн улсын наадмын тухай яръя л даа. Наадмын өглөө танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Тэр жилийн наадмын өглөө миний сэтгэл санаа тайван байсан. Уржнан жилийнх нь наадмын өглөөг бодоход би харьцангуй тайван байлаа. Аймгийн цолтой байхдаа "За, нэг начин болчих юмсан. Начин начиндаа муу начин биш, начин шиг начин болчих юмсан, сайн барилдаан үзүүлчих юмсан” гэж бодож явлаа. Тэрэндээ ч хүрсэн. Түрүүлсэн наадмын хувьд би хоёр жил дараалан улсын цол хүртсэн болохоороо гурав дахь жилдээ сайн барилдана шүү л гэж өөртөө хэлсэн. Дээрээс нь манай нутгийн ах дүү нар маш өндөр ач холбогдол өгч, манай Увсын бөхчүүдийг бэлтгэлд хамруулж, өвлийн турш бэлтгэл сургуулилт хийлгүүлсэн. Тиймээс урьд жилүүдийнхээс нэлээн илүү бэлтгэл сургуулилт хийчихсэн, бэлтгэлийн ир нэлээн сайн таарсан, сэтгэлзүйн бэлтгэл өндөр, сандрах, олон юм бодож хүндрэх, айх бэргэх юм ер нь байгаагүй. Бид долдугаар сарын 12-нд барилдахын тулд 12 сар бэлтгэл хийдэг. Тэр дунд хоол ундаа зохицуулна. Сүүлийн үед үндэсний бөхөөр бэлтгэл хийж буй залуус их эрчимжиж байна. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд үндэсний бөх гэхээс илүү чөлөөт, жүдо бөхийн спорт руу түлхүү хичээллэдэг байсан. Гэхдээ тэр үед ганцхан энэ бөхийн төрлөөр бэлтгэл хийж байсан хүн нь улсын гарьд И.Доржсамбуу.
-Наадмын өмнөх бэлтгэлд улсын аварга О.Балжинням таныг "Энэ жилийн наадамд С.Мөнхбат заан цол хүртэх байх аа” гэж хэлж байсан гэсэн. Танд ямар санагдаж байв?
-Аварга бүтэн жил бэлтгэл хийлгэсэн. Тэр хугацаандаа хэн нь сайн барилдах вэ гэдгээ мэдэрч байсан байх л даа.
-Ер нь заан цол санаанд тань багтаж байсан уу?
-Яг үнэнээ хэлэхэд би зөвхөн урд урд талынхаа давааг л бодож барилдсан. Гэхдээ цаанаа цолоо баталчих юмсан. Цолоо ахиулчих юмсан гэсэн хүсэл их тээсэн. Гэвч хүн болгон хатуу чанд бэлтгэл сургуулилт хийдэг. Зорилго тэмүүллээ бодож нягт ханддаг болтол хөгжчихсөн. Тэр ч бүү хэл нэг нэгийнхээ барилдааныг мэддэг болчихсон ийм үед бүх юм тийм амар байгаагүй. Ёстой нөгөө наадмын тэнгэр нь мэддэг ч юм уу. Одоо тэгээд аварга гэсэн хүндтэй цолонд хүрлээ. Дараа дараагийн наадам бүр л их дарамттай болж эхлэх байх даа. Аварга хүн яаж барилдах ёстой юм. Түрүү түрүүний наадмуудад бол начин хүн яаж барилдах ёстой юм, харцага хүн ямар төвшинд барилдах ёстой юм тэр хэм хэмжээгээ үзүүлээд л сайхан барилддаг байсан бол аварга хүний хувьд бол өөр шүү дээ. Улсын харцагынхаа хэмжээнд барилдаад унах нэг өөр. Аварга хүн тэр дор унаад байх ямар байх уу. Энэ бүхнээс үүдээд энэ нэр хүндийг авч явах өндөр хариуцлага л нуруун дээр маань ирлээ гэж ойлгож байна. Энэ жилийн наадмын өглөөний дарамт миний хувьд өөр л байх болно. Гэхдээ сэтгэл санаагаа төвлөрүүлж, бэлтгэл сургуулилтаа базааж, аварга хүн шиг л сайхан барилдана гэж бодож байна даа.
-Наадмын өглөө гэрээсээ гарч байхдаа та юу бодож байсан бэ?
-Начин, харцага цолтой байхдаа би бэлтгэл дутсандаа унаагүй. Сэтгэлзүйн бэлтгэл дутсандаа унасан. Хэртэрхий их догдолсон байсан л даа. Тиймээс би аль болох тайван байхыг хичээсэн. Угаасаа ч тайван байсан.
-Таныг улсын заан Ч.Санжаадамбатай барилдахаар гарах гэхэд чинь хэн нэгэн "Цаадахь чинь бяртай байна шүү” гэсэн гэдэг. Гэтэл та "Тэгвэл би хуниад өгнө өө” гээд гарсан гэсэн. Бөх хүнд өөрийгөө хурцалдаг олон арга байдаг. Таны арга тэр байсан уу?
-Мэдээж бөх хүн хэн нэгнийгээ унагаахын тулд ямар нэгэн байдлаар өөрийгөө зоригжуулна. Чадахгүй ч гэсэн би чадна л гэж бодох хэрэгтэй. Тэгээд ч миний сэтгэл болон биеийн бэлтгэл сайн байсан болохоор тэгж хэлсэн байж таараа. Би анх эхлээд сумын заан болох юмсан. Ийм цолтой хүн яасан гоё юм бэ гэж боддог байлаа. Дараа нь аймгийн заан цол авчихаад улсын цол авах юмсан. Улсын цолтой бөхчүүд ямар гоё юм бэ гээд л боддог байсан. Тэгээд улсын начин боллоо. Улсын харцага гэдэг сайхан цолонд хүрлээ. Манай багш нар хэлдэг байсан л даа. "Бөхчүүд бүгдээрээ нэг том аварга уулын орой руу өгсч яваа хүмүүс. Чи яагаад тэр оройг харж болохгүй гэж. Чи бэлд зогсох ёстой гэж үү. Чи яагаад аварга болж болохгүй гэж” гээд. Ингэж надад хэлж сургаж байсан. Чи уулын орой руугаа харж явна шүү.

mnn.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12100
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих