Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл Парис хотноо болсон террорист халдлагыг мөрдөн шалгах ажилд мэдэгдэхүйц ахиц гарч байгааг тус улсын прокурорууд мэдээлж байна.
Өчигдөр Парисын хойд захад орших Сен Дени дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр хоёр этгээд амь үрэгдэж, найман сэжигтэнг баривчилсан. Францын прокурорууд цуглуулсан бүх баримт нотолгоог дүгнэж үзээд эдгээр сэжигтэн дахиад террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Цагдаа нар Парисын халдлагын гол сэжигтэн гэгдэж байгаа Абдельхамид Абауд нуугдаж байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Сен Дени дүүргийн нэгэн барилгад нэгжлэг шалгалт хийх үеэр, цагдаа нар болон барилгад байсан сэжигтнүүдийн хооронд буудалцаан гарсан юм байна. Гэвч баривчлагдсан сэжигтнүүдийн дунд Парисын халдлагын гол сэжигтэн Абдельхамид байхгүй байжээ. Тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн хоёр сэжигтний нэг нь өөртөө бэхэлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн юм байна. Харин нөгөө эрэгтэйн цогцсыг хэн болохыг тогтоох ажлыг одоо зохион байгуулж байна.
Сен Дени дүүрэгт явуулсан тусгай ажиллагааны үеэр цагдаагийн Дизель нэртэй үнэрч нохой суманд өртөж, алагдсан байна. Террорист ажиллагаа дахин зохион байгуулах гэж байсныг илрүүлэхэд оруулсан Дизель нохойны хувь нэмрийг үнэлж, түүний дурсгалд зориулан твиттер хуудаснаа 50 гаруй мянган хэрэглэгч сэтгэгдэл бичиж үлдээжээ.
Цагдаагийн үнэрч нохой Дизель

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих