
– Найз нөхөдтэйгөө ойр бай, харин дайсантайгаа бүр ойрт.
– Чамд хэрэг болох зөвлөмжийг сайтар сонс, харин тийм зөвлөмжийг хэнд ч бүү өг.
– Худлаа ярьж байгаа бол товч бай.
– Чамайг юу бодож байгааг чиний гэр бүлийнхнээс өөр хэн ч мэдэж байх ёсгүй.
– Ам нь онгорхой байгаа загас л үхдэг юм.
– Зарим хүмүүс хожигдохгүйн тулд анхаарал болгоомжтой байдаг. Анхаарал болгоомжтой тоглосноор хожигдох үүдээ нээж байгаа хэрэг юм.
– Эмэгтэйчүүд, хүүхдүүд л хайхрамжгүй байж болохоос биш эр хүн бол хэрхэвч болохгүй.
– Ухаанаа нууж чаддаггүй нэгэн бол тэнэг.
– Бүргэд шувуу ялаа ангуучилдаггүй.
– Агуу хүмүүс агуугаараа төрдөггүй юм, тэд агуу болдог юм.
– Ярингаа асуудлаа шийдээд байж чаддаг нэг хүний төлөө би хэдэн арван алуурчнаа өгөхөд бэлэн.
– Амлахаас өөр амархан зүйл байхгүй.
– Асуудал чамаар оролдоогүй байхад чи асуудлаар бүү оролд.
– Ногооноороо байгаа алимыг бүү сэгсэр: алим болохоороо өөрөө унана.
– Могойг үүрнээс нь дандаа хүний гараар сугалуулж бай.
– Дайснаа уучилж болох уу? Бурхан уучилна. Бидний ажил бол тэдний уулзалтыг зохион байгуулах.
– Тэнэгүүдийг үе үе тэвчиж бай
– ямар нэгэн зүйл тэндээс мэдэх болно. Тэдэнтэй хэзээ ч бүү маргалд.
– Дэлхий ертөнц тэвчээртэй хүмүүст л тохирно.
– Хоёр хөлөөрөө усны гүнийг бүү шалга.
– Хүн болгонтой зөв харьц, олонтойгоо нийтэч бай, сонгосонтойгоо ойр бай, ганц нэгтэй нь л найз бай.
Эх сурвалж XopoM.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12778
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих