Нийт хүн амын талаас илүү хувийг нь хүүхэд залуус эзэлдэг Дорнод аймаг хүүхэд хөгжлийн төвтэй болсон байна. Хуучин барилгыг сэргээн засахад шаардагдсан 25 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргажээ.
Орон нутгийн хүүхдүүд хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлэх дугуйланд хамрагдах боломж хомс байдаг. Тэгвэл орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр 30-аад жилийн өмнө баригдсан хуучин барилгыг сэргээн засч ийнхүү хүүхэд хөгжлийн төв болгоод байна. Энэ төв ашиглалтад орсноор сумын хүүхдүүд урлаг уран сайхны бүхий л төрлийн дугуйланд хамрагдаж сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах, хөгжих боломж бүрдэж байна.
Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургууль 300 гаруй сурагчтай. Энэ сургуульд хичээлээс гадуур хүүхдүүдийнхээ хөгжилд анхаарсан соёл урлаг, амьдрах чадварын олон дугуйлан хичээллэдэг. Сумын төв хүүхэд хөгжлийн төвтэй болсноор илүү олон хүүхдийг хамран сургах боломж нээгдэж байна. Харин багшлах боловсон хүчнээр хангах шаардлагатай байгааг хэлж байна.
Дорнод аймаг энэ жил бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийсний зэрэгцээ мөн орон нутгийнхаа нөөц боломжийг ашиглан иргэдийн санал санаачилгад тулгуурлан хүүхэд, залууст чиглэсэн энэ мэт хөрөнгө оруулалтыг ч хийгээд байна.
MNB.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих