Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны дэд бүтцийн салбар хариуцсан тэргүүлэх банкир Акихиро Кудо тэргүүтэй төлөөлөгчид Дорнод аймагт зочилж байна. Тэд аймгийн Засаг дарга С.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга Ж.Энхцэцэг нартай уулзав. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны зүгээс манай аймагт гол хөрөнгө оруулалт хийгдэх ажлууд дээр хамтарч ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого барьж байгаагаа илэрхийллээ. Мөн өмнө нь өөр гишүүн улс орнуудад хэрэгжүүлж байсан төслүүдийнхээ талаар танилцуулсан байна.
Тус банк нь Дорнод аймаг болон Чойбалсан хотод Засгийн газрын баталгаагүйгээр гадны санхүүгийн байгууллагуудаас зээл авах сонирхол байгаа эсэх, аль салбарт хамтран ажиллах талаар судалгаа хийх юм байна. Аймгийн Засаг дарга С.Ганбат уулзалтын үеэр дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны төв нь Лондон хотод байдаг бөгөөд 64 гишүүн улсаас бүрдсэн олон улсын хөгжлийн банк юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын дэд бүтцийн салбарт дорвитой хөрөнгө оруулалтыг хийж байгаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих