Германы хэсэг хаксрууд Канцлер Ангела Меркелийг шүүхэд өгчээ. "Chaos Computer Club” (ССС) хэмээх ашгийн бус байгууллагын сайтад энэ талаар мэдээлсэн байна. Хакерууд Меркелийн тэргүүлсэн Засгийн газар интернэт хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчдөг хэмээн буруутгасан байна.
А.Меркелийн тэргүүлсэн Засгийн газар, Тагнуулын төв газар нь Германы интернэт хэрэглэгчдийг тагнаж мөрдөх боломжийг АНУ-ын тусгай албадад гаргаж өгсөн гэж Шүүхэд хандсан хакерууд багалж байгаа юм. "Chaos Computer Club”-ын гишүүд АНУ-ын тагнуулын алба иргэдийг нь цахим ертөнцөд тагнан мөрдөж байхад Германы тусгай албад юу ч хийгээгүйгээр барахгүй, харин ч тагнаж мөрдөх боломжийг нь бүрдүүлж өгч байсан гэжээ. Тус клубын гишүүд шүүхэд гаргасанөргөдөлдөө "Энэ
асуудал бол Германы иргэн бүрт хамаатай өргөн хүрээтэй асуудал учраас холбооны шүүх энэ асуудлаар мөрдлөг явуулна гэж найдаж байна” хэмээн бичсэн байна. Хакерууд канцлерыг шүүхэд өгсөн мэнэхүү асууд-лаар Засгийн газрын төлөөлөгч Штеффен Зайбертээс тодруулахыг хүсэхэд тэрээр "Герман улсад хүн бүр эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй” гэж өгүүлсэн байна.
АНУ-ын тусгай албад Германы жирийн иргэдийг тагнадаг гэсэн мэдээллийг АНУ-ын ТТГ-ын экс ажилтан Эдвард Сноуден анх гаргаж тавьснаас хойш интернэт хэрэглэгчдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал Германд олны анхаарлыг татсан сэдэв болсон юм. Энэ удаагийн асуудал ч гэсэн нэг талаараа дээрх шуугианы үргэлжлэл юм. Эдвард Сноудены дэлгэсэн баримтад АНУ-ын тусгай алба дэлхийн улс орнуудын удирдагчдыг тагнаж чагнадаг тухай дурдсан байсан бөгөөд тагнуулсан хүмүүсийн тоонд Ангела Меркель өөрөө ч багтсан билээ.
Шүүх хакеруудын гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь германчуудын сонирхлыг татсаар байна.
АРДЫН ЭРХ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих