Бид 21-р зууны иргэд мөн үү гэвэл мөн. Гэтэл бид хөдөө очихоороо хаана бие засаж, юунд усанд орж байна? Ийм орчинд яаж бид эрүүл байх юм бэ. Шинэ зуунд шүү дээ. Сүүлийн 15 жилд, жуулчдыг монгол дахь аялалаа зогсооход хүртэл нөлөөлж байсан модон жорлонгийн асуудал бол жижиг асуудал биш юм. 2003 онд бид Монгол шилтгээнийг барих үедээ хамгийн түрүүнд ариун цэврийн байгууламжинд анхаарч байсан. "Монгол шилтгээн" бол 2000 орчим хүн амтай сумын төвтэй дүйцэх байгууламж. Төвийн ямар ч шугам хүрээгүй газар хэрхэн шаардлага хангасан бие засах газрыг бий болгож болох жишээг бид харуулж чадсан. Энэ бол бидний хувьд амжилт. Хэцүү зүйл байгаагүй.
Түүнээс 10-н жилийн дараа өсөж өндийсөн нутаг Дорнод аймгийг зорьж, 13 сумдаар орохдоо гайхсан зүйл хүүхдүүд өнөөг хүртэл модон жорлонд бие засаж буй дүр зураг. Хувийн хэвшлийнхэн аль хэдийн шийдчихсэн байхад одоог хүртэл сургуулийн хүүхдүүд ийм орчинд байгааг хараад шоконд орсон. Энд нуух зүйл байхгүй. Бодит үнэн. Жорлонгийн асуудлыг би жижиг асуудал гэж боддоггүй . Энэ чинь хүний наад захын ариун цэвэрч байх, эрүүл байх хэрэгцээ шүү дээ. Энэ мэт жижиг гэж хүмүүсийн боддог чухал асуудлыг он удаан жил дээр дооргүй анзаараагүй дүр эсгэн явсны гайгаар хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал түгшүүрийн харанга дэлдэхэд хүрчихжээ гэх дүгнэлт төрөв.
Жишээлбэл Баян-Уулд модон жорлон бүү хэл хүн хүүхдээ төрүүлэх гээд 200 километр явж байна шүү дээ. Энэ бол наад захын жишээ. Ингээд бодохоор баялгийн эзэд маань ямар үнэгүй болчихсон юм бэ. Газрын дор байгаа амьгүй нүүрс ийм их үнэд орчихоод, түүний төлөө улайран шунагсад ийм олон болчихоод байхад газар дээрх хүн яагаад үнэтэй болж болдоггүй юм бэ.
Энэ нийгэмд иргэд маань бодитой юм ярьж чаддаг улсыг сонсмоор байгаа юм. Яг зөв үг хэлж чаддаг улсуудыг ялгаж, олж сонсох чадвартай баймаар юм. Атаа хорсол тээсэн улсуудын дайралтаас болж нүдээ битгий тагла. Зөв хүн олон байгаа.
"Дорнод нутаг” клубын залуус улам нийлж, нягтарч бүр дуу хоолойгоо илүү зөв зүйлд чиглүүлж, чанга дугарах болно.
Otgonbaatar Sanjmyataw
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих