"Шийдлийн цаг” уулзалтад Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар оролцлоо. Уулзалтын эхэнд уул уурхайн түүхий эдийн үнэ унасан, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эдийн засгаа солонгоруулах ажлыг Засгийн газар зохион байгуулах учиртай, нэг салбараас шалтгаалж эдийн засгаа унагаж болохгүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодоттолоо. Мөн өсөх бололцоотой хоёр том салбар бол барилга, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн салбар. Барилгын салбараа ипотекийн зээлээр дэмжиж буй шиг малчдаа, малчин өрх, мал аж ахуйгаа дэмжсэн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийн өсөлтийг хангах бололцоотойг хэллээ.
Энэ чиглэлээр Засгийн газраас сүүлийн үед хэд хэдэн ажил зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, Засгийн газар хуралдаанаар боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг хорио цээрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан энэ сарын 5-наас ирэх сарын 5-ны өдөр хүртлэх нэг сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрчээ. Мөн малчдын амьжиргааны төвшинг сайжруулах, махны зах зээл, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Мах”хөтөлбөрийг боловсруулан, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын тогтоолын дагуу ХХААЯ зохион байгуулж эхэлжээ. Өдгөө Төрийн болон ХААН банкинд малчдын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байгаа аж. Малчин өрхөд хөрөнгө худалдан авах, өрхийн хэрэглээнд зориулан олгодог энэ зээлийн нэг жилийн хүү 30 хувьд хүрчээ. Тиймээс Монголбанк болон бусад арилжааны банкуудтай ярилцан зээлийн хүүг бууруулах, нэг оронтой тоонд хүргэх ажлыг судалж, хариуцаж ажиллахыг Ерөнхий сайд Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо. Хөдөө аж ахуйг дэмжсэн дээрх ажил болон малчин өрхийн амь-жиргаа, хөдөлмөрийн бү-тээмжийг нэмэгдүүлэх, брэнд бүтээгдэхүүн гаргах, бүтээгдэхүүнийг олон улсын чанарт хүргэх, техник технологийн шинэчлэл хийх зэрэг ойрын таван жилийн бодлого, зорилтоо нэгдсэн нэг бодлогод зангидах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм байна.
Тиймээс хаврын чуулган эхлэхэд энэ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөө өргөн барих даалгаврыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад өглөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих