Манай аймгийн улс төрд дахиад суудлын төлөөх марафон эхлэх нь. Уулаа удахгүй хотын даргын ажлаа өгөх нь нэгэнт тодорхой болсон. Харин түүний орон гарч байгаа суудлын төлөө өрсөлдөх хүмүүсийн нэр захаасаа аль хэдийн тодорч байгаа сурагтай. Хамгийн эхний хүнээр С.Мөнгөнбатын нэр явж байна. Түүнийг хүчээр ч хамаагүй болгох санаа агуулж байгаа. Гэвч тэрээр намаасаа дэмжлэг авч чадахгүй л болов уу?. Мөн хотын 31 төлөөлөгчөөс олигтой дэмжлэг авч хүчрэхгүй учир өөр муйхар аргуудаар үзэлцэх нь дээр биз. Болохгүй бол хүчээр тамгаа С.Мөнгөнбатад гардуулаад өгчихвөл арай л хялбар байх. Харин өөрөө хотын дарга болж чадахгүй бол засгийн орлогчоо хийедээ гээд явж байгаа гэнэ. Тэхээр орлогч гэдэг бол гологдсон суудал бололтой. Гэвч түүнийг орлогч болгож өөрийгөө шороотой хутгах хүн гарахгүй байх.
Харин түүний араас хотын даргын зөвлөх жижиг Д.Шинэбаяр өрсөлдөнө. Улс төрд бол Уулаад зааж зөвлөөд байх туршлага бол түүнд бий. Чухам яаг өөрөө удирдаад явах ур чадвар хэр байдгийн болдоо. Ямар ч байсан Зөвлөх нэрийдлээр хэсэгтээ хотын захиргаагаар эргэлдэж хор найруулгыг мастер хийсэн хүн. Энэ удаад өөр дээрээ хэрхэн ямар хор найруулахыг таашгүй. С.Мөнгөнбатыг бодуул арай олон санал авах магадлалтай ч хэрлэн сумын суудлын харьцаа маш эвгүй МАН ердөө ганцхан суудлаар илүү. Гол найдвар тавьж байгаа хүн нь хотын орлогч хийж байгаа Энхтөр. Гэтэл тэр Төрөө нь шинэ жилээр ажилтнаа зодож хөмсгийг нь сэт цохисон гэж хотын захиргаагаар нэг ярьж байна. Үүнээс болж ч орлогчийн нь суудал яригдаад эхэлсэн юм байх. Тэгээд ч АН-ын Төлөөлөгчид нь түүнд базагдахаа аль хэдийн байсан. Боломж гарвал хэзээд авч хаяхад бэлэн. Тэхээр Д.Шинэбаярын хувьд магадлал бас л бага гэсэн үг.
Удаах нэр дэвшигч бол Л.Хишигтогтох аймгийн Орлогч нэрийг хамгийн хал палгүй хийж байсан. Учир нь аймгийн төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж байсан болохоор тэр. Хотын МАН-ын Төлөөлөгч нар түүнийг сонгох найдвар бол байгаа. Гэвч Д.Ганбаяр гэх залуутай үзэлцэж өөрийгөө хэт доошоо оруулсан хүн. Бас болоогүй явган хэрүүл хийж өөрийгөө хэн бэ гэдгийг таниулаад авсан. Дайран дээр давс гэгчээр улс төрийн хөшигний цаадах тохиролцоог нь Д.Ганбаяр телевиз, файсбүүкээр нэг тарааж байгаа. Гэвч С.Мөнгөнтбат, жижиг Д.Шинэбаяр хоёрыгоо бодуул сонгогдох магадлал хамгийн өндөр нь гэж болно.
Тэдний хувьд МАН-ын Р.Зоригтбаатарыг зайлуулахын тулд нэгдэж байсан бол. Хотын даргын төлөөх марафонд бол харин эсрэгээрээ хувийн тоглолтууд хийгдэх биз. Яагаад гэвэл эдгээр хүмүүст бүгдэд нь хотын даргын суудлыг их бага хэмжээгээр амласан хүн бол МАН-ын дарга М.Бадамсүрэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байх юм.
Харин энэ ашигтай байдлыг хамгийн ихээр хүлээж байгаа бүлэг бол Ардчилсан нам. Одоо л сайхан боломж олдож байгаа учир хоног тоолон хүлээж байгаа. Ардчилсан нам ганцхан суудлаар дутуу боловч урвагчдыг урвагчаар нь ашиглан Хотын эрхийг авах боломжийг намын дарга Д.Цэрэнчимэг эрэлхийлсээр байгаа нь лавтай.
Ямар ч байсан сонгууль болтол цөөхөн хэдэн өдөр дарга болох гэсэн чин хүсэлтэнгүүдийн хонгилынх нь үзүүрт хотын дарга хэмээх зөөлөн суудал харагдсаар зүүдлэгдсээр байгаа байгүй.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих