Багш, дасгалжуулагчынхаа урмыг хугалалгүй, нутгийн зон олныхоо магнайг тэнийлгэж чадсан Дорнодын Боксын тамирчиддаа энэ хэдэн өдөр баярлаж суулаа. Энэ бүх амжилт МУГД, Ё.Төмөрбатаа багшийн олон жилийн хөдөлмөрийн үр шим юм шүү. Хүүхдүүд минь мартаж болохгүй. Улсын аваргаас алтан медаль хүртсэн Л.Алтанцэцэг, Э.Эрдэнэтуяа, Д.Отгондалай, Н.Шинэбаяр, мөнгөн медаль хүртсэн Л.Ангараг, Ү.Шинэцэцэг, Э.Идэрхүү, хүрэл медаль хүртсэн Ш.Тогтохбаяр, Э.Болортуяа нартаа дахин дахин баяр хүргэе. Тэд бүгдээрээ Төмөрбатаа багшийн шавь нар. Түүнийг жинхэнэ гавъяат гэхээс өөр юу гэхэв.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14090
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих