Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад ирэх наймдугаар сард зуны 31 дүгээр олимпийн наадам болох билээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам "Рио Де Жанейро-2016”-г угтсан "Дархан хил-Олимп” аяны бамбар хилийн ангиудаар аялж байна. Монголын Үндэсний олимпийн хороо, Хил хамгаалах ерөнхий газар тухайн орон нутагтай хамтран энэхүү аяныг зохион байгуулж буй.
Олимпийн бамбар наран ургах зүүн хил дорнын цэнхэр хязгаар Хилийн 0198 дугаар ангиас эхэлж, өдгөө Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 12 аймаг, 64 сум, 20 отрядаар дайрч нийт 7762 км газраар аялаад байна. Энэхүү "Дархан хил-Олимп” бамбар нэгдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн хилийн ангиас Хэнтий аймгийн Дадал сумын хилийн 0287 дугаар ангид шилжсэн. Тэгвэл тус ангиас бамбарыг өчигдөр манай аймгийн Баян-Уул сумын хилийн ангид шилжүүлэн өгчээ
"Дархан хил-Олимп” аяны бамбар Дадал суманд аялах үеэр цанын тэмцээн зохиогдож, Хэнтий аймгийн Баян-Адарга, Хурх, Биндэр, Дадал, ХЦ 0287-р анги, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумын цаначид өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдлөө.Бамбараа хүлээн аваад буй Баян-Уулын хилийн ангид ч сум орон нутагтай хамтран спортын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих