Хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа нь иргэдийн эрүүл мэндэд занал хийлсэн хэрэг болоод буй. Өнөөдөр томоохон худалдааны төвүүд хугацаа нь дууссан барааг лангуун дээр байлгасаар байгаа ба түүнийгээ хямрал зарлан худалдаалдаг үйлдэл нь гаарсаар байна хэмээн иргэд гомдолж байна. Угтаа бол хугацаа нь дууссан барааг устгалд оруулах ёстой байдаг байна.
Өнөөдөр хүнсний аюулгүй байдал алдагдаад буй энэхүү байдлыг хянаж шалгаж буй газар байхгүй байгаагаас болж ийн үйлдэл ар араасаа гарсаар байгаа юм. Түүнчлэн хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүн худалдаалж буй газрууд хямрал зарлан өнөөх хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг байна. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж буй хэрэг билээ. Мөн ам.долларн ханш бензийнийн үнэ ханш нэмэгдсэтэй холбоотойгоор хүнсний гол нэрийн барааны үнэ огцом өсөөд буй нь иргэдийн хувьд хүндхэн байдлыг үүсгээд буй. Тодруулбал: 2014 оны дөрөвдүгээр сарын есний байдлаар хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сарын дундажтай харьцуулахад 2.5 хувиар өссөн байна. Харин нэг долоо хоногийн өмнөхөөс 0.6 хувиар буурсан дүнтэй гарсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Сараар тооцсон үнийн өсөлтөд савласан сүүний үнэ голлох нөлөөг үзүүлжээ.
Энэ долоо хоногт нэг литрээр савласан сүүний үнэ өмнөх сараас 5.4 хувиар, "элекстр" сүүний үнэ 10.1 хувиар өссөн бол задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа. Харин бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан байна. Хонины ястай мах 1.4 хувь, үхрийн ястай мах 3.9 хувь, ямааны махны үнэ 3.6 хувиар буурсан бол үхэр болон адууны цул махны үнэ нэг долоо хоногийн өмнөхөөс өөрчлөлтгүй гарчээ. Дөрөвдүгээр сарын есний байдлаар нэг кг хонины мах дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах 8220 төгрөг, үхрийн цул мах 10 мянга 335 төгрөг, адууны мах 6550 төгрөг, ямааны мах 5565 төгрөгийн үнэтэй байсан байна.
Харин дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх долоо хоногоос 1.5 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа. Төмс, хүнсний ногооны үнэ өмнөх сарын дунджаас 0.5 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар буурсан бол бусад төрлийн хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байсан байна. Энэ мэтчилэн үнэ бага багаар өссөн үзүүлэлттэй байгаа ба үнийг тогтворжулуах гүй бол шунал нь ихэдсэн наймаачид үнийг бууруулах нь битгий хэл улам нэмсээр байна. хэн дуртай нь барааныхаа үнийг нэмж байгаа нь худалдааны хууль болоод наймаачдыг хянах хяналт байхгүйн илрэл юм. Мөн хүнсний аюулгүй байдалд алдагдаж байгаа нь хяналт шалгалт муу байгаагын шинж билээ.
Хугацаа нь дууссаны бараа бүтээгдэхүүнийг хугацааг нь өөрчлөх буюу өнгөрсөн хугацааг нь дарж дээрээс нь шинээр он сар бичсэн наалт хийж байгаа үйлдэл гарчээ. Тодруулбал: "Тэсо” компанийн үйлдвэрлэсэн сүү хуурай сүүний хольцтой, чипс нь чанарын шаардлага хангаагүй гэх мэтээр үргэлж л асуудал дагуулж байдаг. Тэгвэл "Тэсо” компани хугацаан дууссан, хуурамч шошиготой бүтээгдэхүүн үйдвэрлэн худалдаалсан илэрсэн. Энэ сарын 10-ны өдөр иргэн Г.Ган-Очир өөрийн цахим хуудсаар нэгэн анхааруулга мэдээлэл тараасан байна.
Тэрээр цахим хуудаснаа "Зайрмаг идэхдээ анхаар!!! 2012 оны арванхоёрдугаар сарын 18-ны бүтээгдэхүүн дээрээ цэвэрхэн цаас наагаад 2014 оны хоёрдугаар сарын 13 гэсэн хугацаа дарсан байх байжээ. Зургаан сар хадгалах хугацаатай гэсэн атал бодит байдал дээр хэрэглэгчдийг ийн хуурч байна. Харин зайрмаг авсан нь 2014 оны дөрөвдүгээр сарын 10-н байсан байна. Энэ мэтчилэн хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг хэнэг ч үгүй худалдаалж байгаа газруудад хатуу арга хэмжээ авах цаг болсон. Дээрх үйлдэл нь иргэдийн эрүүл мэндэд хортой байх бөгөөд хүнсний аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчиж буй хэрэг билээ. Тиймээс иргэд, худалдан авагчид хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацаа нь дууссан эсэхийг сайтар шалгаж авахыг анхааруулж байна. Томоохон худалдааны төвүүд хугацаа нь дууссан бараандаа хямдрал зарлан худалдаалдаг байна.
Энэ мэтчилэн иргэдийн эрүүл мэндэд занал хийлсэн болоод худалдааны хуулийг үл тоон булхайн аргаар бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдол их байгаа юм. Бидний хамгийн ихээр үйлчлүүлдэг томоохон гэгдэх худалдааны төвүүд ч ийн үйлдэл гаргаж байгаа юм. Угтаа бол иргэд томоохон дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүн баталгаатай хэмээн найддаг боловч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ бололтой. Тиймээс энэхүү хүнсний авулгүй байдлыг асуудлыг хянаж шалгах хэрэгтэй байгаа ба иргэд худалдан авч буй бараа бүтээгдэхүүнээ сайтар шалгах хэрэгтэй байгаа юм.
http://undesten.mn/s/45900

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих