Зүрх сэтгэлтэй, хариуцлагатай, итгэлтэй, амласнаа хийдэг, тэмүүлэлтэй "Дорнодын сайн иргэн"-ээ дэмжицгээе гэж УРИАЛЖ байна. Орон нутагт, аймагт Улаанбаатар хот дахь Дорнод аймгийннутгийн зөвлөл ажиллаж байхдаа Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэн Д.Батаа гуайтай өөрийнх нь хүсэлтээр уулзсан юм. Олон жил худаг усны ажил хийсэн, туршлагатай, сэтгэлтэй хүнтэй уулзсантай олзуурхууштай. Сумдуудын ашиглалтгүй болсон олон худгийг засварлаж, сэргээж буянтай ажлыг хийж байгаагаа ярилаа. Хийсэн ажлаа баримт материал, зургаар баримтжуулсан байв. Орон нутгийнудирдлага, нутгийн зөвлөлийн хамтын ажиллагаагаар үнэхээр сэтгэлтэй, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих тийм сэтгэлгээний өөрчлөлтийг эхлүүлэх нь туйлын чухал байна. Төсвөөр шинэ худаг гаргахад 15-30 сая төгрөг зеарцуулна. Тэгвэл Батаа гуай кашка худаг, бага яндант худгийн сэргээн засварлахад 5 сая төгрөг зарцуулах ба 8-10 хүнийг ажлын байртай болгох юм. Ийм хүмүүсээ дэмжих тийм сэтгэлтэй сум орон нутгийн удирдлага байгаа гэдэгт итгэлтэй байна. Дорнодын нээлттэй утсан /70582233/-д өнөөдөр холбогдож саналаа хэлэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14421
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих