"Цахим гарын үсгийн тухай хууль”-ийн дагуу маргаашнаас иргэд тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичгийг ашиглах боломжтой болж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд баримт бичгийг цаасан хэлбэрээр бэлтгэх, биеэр аваачиж өгөх, гарын үсэг зурах, тамга дарах, аюулгүй байдлыг хангах зэрэг олон үйлдлийг хөнгөвчилж, төрийн болон бизнесийн олон төрлийн үйлчилгээг цахимаар авах, мэдээллээ нууцлалтай найдвартай хэлбэрээр хадгалах, илгээх давуу талууцыг олгож байна. Үүнтэй холбогдуулан тоон гарын үсгийг хэрхэн авах, ашишах талаар МТШХХГ-ын Харилцаа, холбоо, шуудангийн хөгжлийн хэлтсийн дарга Г.ЧИНЗОРИГООС тодрууллаа.
-Тоон гарын үсгийн тухай хуулийг иргэд гуравдугаар сарын 1-нээс хэрэглэж эхэлнэ гэх мэдээллийг өгсөн. Бэлтгэл ажил дууссан уу?
-Бэлттэл ажил үндсэндээ дуусч байна. Өнөөдөр зүгшрүүлэлтийн тест, шалгалтуудыг хийлээ. Гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотын хэмжээнд Улсын бүртгэлийн нэгжүүдээр нээлт хийнэ. Эн тэргүүнд банкууд үйлчилгээндээ нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гааль, татварын ерөнхий газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс нэвтрүүлнэ. Орон нутгийн иргэдийг энэ удаа ажлын явц, алдаа оноон дээр тулгуурлан сарын дараа тус үйлчилгээнд хамруулна.
-Тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?
-Цахим иргэний үнэмлэх дээрээ авахыг зөвлөж байна. Үнэмлэх дээр тоон гарын үсгийн хос түлхүүр болонгэрчилгээг бичиж өгснөөр иргэд цахим үйлчилгээнд үнэмлэх дэх гарын үсгээ ашиглан найдвартай, нууцлалтайгаар харилцах боломжтой. Харин Аж ахуй нэгж, байгууллага UBS токенд (аюулгүй байдлыг хангах зориулалттай, нэг удаагийн нууц үг үүсгэх төхөөрөмж) нууцлалын өндөр зэрэглэлтэйгээр гэрчилгээг бичүүлж авна.
-Гэрчилгээг бичүүлж авахад юу шаардагдах вэ?
-Хувь хүн 5000 төгрөг, аж ахуй нэгж, байгууллагууд 40000 төгрөгөөр авна гэдгийг "Монпасс” компани гаргасан. Энэ бол төрөөс хяналт хийгдээгүй, хариуцан ажиллаж буй компанийн зүгээс гаргасан боломжит үнийн дүн. Эхний ээлжинд зардлаа нөхөх биш, иргэдэд хямд боломжит үнээр хүргэхийг эрмэлзэж байна.
-Тоон гарын үсгийн гэрчилгээг авах иргэн ямар бичиг баримт бүрдүүлэх вэ. Заавал авах шаардлагатай юу?
-Тоон гарын үсэг авах татвар төлөгч цахимаар хүсэлт, өргөдөл, тоон гарын үсгийн тэрээ (хоёр хувь), аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар, тоон гарын үсгийг эзэмших эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэхийн хуулбар, тоон гарын үсгийг хадгалах төхөөрөмж, цахим иргэний үнэмлэхтэйгээ харьяа дүүрпшнхээ татварын албанаас очиж авна. Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага болон иргэн регистрийн дугаар, системд нэвтрэн орох кодоор нэвтэрч тоон гарын үсэг гэсэн цэсийг сонгон тоон гарын үсгийг авах хүсэлт, өргөдөл, гэрээ зэргийг илгээж, цаасан хэлбэрээр хэвлэн байгууллагьш тамга, эрх бүхий албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулна. Иргэн бол заавал авах шаардлагатай гэсэн ойлголт байхгүй.
Ц.АНУЖИН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих