УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Энэ Засгаа толгой дээрээ гаргасан УИХ тарж
дахин сонгууль явуулсны дараа төмөр замын асуудлаа шийдэх нь улс оронд
хэрэгтэй... УИХ-ын 3\2 нь гарын үсэг зурвал өөрөө тарна. Гарын үсэг
цуглуулна даа” гэж жиргэлээ. Ийнхүү тэрээр УИХ-ыг тараахаар бичиг
боловсруулж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлэх ажээ. Харин хуулийн
дагуу УИХ-ын гишүүдийн 3\2 буюу 52 гишүүн гарын үсэг зурвал УИХ өөрөө
тарна хэмээн өөрийн Twitter, Facebook дээрээ бичсэн байна.
Тэгвэл энэ хэмжээний гишүүн түүний санаачлагыг дэмжих үү? Тэртээ 2007 онд ИЗН-ын гишүүн С.Оюун, М.Зоригт нар УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санаачлага гаргаж хурлын танхимын үүдэнд бичгээ байршуулж байсан. Тэднийг ингэж шуугиан тарьж байхад "Дураараа нульдаг зантай, дал цээж өргөнтэй” У.Хүрэлсүх л гарын үсэг зурж байсан юм. Харин энэ парламентаас Ж.Энхбаярын саналыг хэд нь дэмжих бол гэдэг нь л асуулт юм даа?
http://tsag.mn/3450-zhenhbayar-uih-yg-taraah-garyn-seg-cugluulna.html
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих