УИХ-ын гишүүд хууль батлахдаа өөрийн биеэр байдаггүй, өмнөөс нь өөр гишүүн кноп дарж санал өгдөг хариуцлагагүй байдал шүүмжлэл дагуулдаг. Харин тэгвэл гишүүд өөрөө байхгүй атлаа цаасан дээр гарын үсгээ бичиж үлдээгээд санал өгдөг шинэ моод дэлгэрсэн байна. Энэ талаар УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр орой өөрийн фэйсбүүк хуудастаа ийн бичжээ "УИХ-ын гишүүд өөрийн биеэр санал хураалтанд оролцдог хуультай. Хэрвээ ирцэнд бүртгүүлээд санал хураалт явагдах үед байхгүй бол ДЭМЖЭЭГҮЙ гэсэн саналд тооцдог.
Харин өнөөдөр болсон Төсвийн Байнгын хорооны хурал дээр өөрөө байхгүй ч цаасан дээр бичээд өгсөн саналыг ДЭМЖСЭН гэдгээр тооцож илт хууль зөрчлөө. Гарын үсгээрээ санал өгдөг моод энэ УИХ-д дэлгэрч яваандаа мессежээр ч санал өгдөг болох юм байна л даа. Болор гишүүнээ гарын үсгээрээ санал өгдөг хууль монголд байхгүй шүү. Та энэ гарын үсгээрээ Өрийн удирдлагын тухай хууль, 2015-2017 оны Төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг гурван хуулинд санал өгсөн. УИХ-ын гишүүн хэлэлцэгдэж байгаа асуудалд хариуцлагатай хандаж буруу зөвийг чихээрээ сонсож байж саналаа өгөх нь УИХ-ыг хариуцлагатай болгодог юм аа гэдгийг зөвлөе. Өөрийгөө зөвтгөхийг битгий оролд” гэсэн байв.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих