"СМАРТ 4К" телевизээс "15 раунд” хэмээх нэвтрүүлэг хийхээр болж, анхны дугаартаа дуучин Нараг урьсан нь нэлээд хэл ам дагуулаад байгаа билээ. Тодруулбал, тус нэвтрүүлгийн хөтлөгч Б.Даваа хэмээх залуу урьсан зочинтойгоо ёс зүйгүй харьцсан хэмээн шүүмжлэлд өртөж, Нара шууд нэвтрүүлгийг орхиж гарсан. Тэгвэл тус нэвтрүүлгийн дараагийн зочноор "Буян”-гийн гэх тодотголтой Б.Жаргалсайхан уригдсан байна. Тэрбээр нэвтрүүлгийн дуудлагыг хүлээн авч, "Би худалч биш, хулгайч биш учраас айх юм байхгүй. Дуудлагыг хүлээн авлаа” гэсэн байна. Үүнийг цахим ертөнцийнхөн хоёр талтай хүлээж авч байгаа юм. Учир нь хөтлөгч Б.Даваа тэр хоёр хэдхэн цагийн өмнө цахим хуудсаар найз болсон учраас зориуд шоу хийх нь гэсэн нэг хэсэг байна. Тэгвэл Б.Жаргалсайхан өмнө "Ийгл” телевизийн нэвтрүүлгийн үеэр "Би чиний ажилтан биш” хэмээн сэтгүүлч шанаадсан учир энэ удаа хөтлөгч Б.Давааг шанаадах нь гэх нэгэн ч байна. Ямартай ч өнөөдөр 20:00 цагаас Б.Жаргалсайхан шанаадах уу, шанаадуулах уу гэдэг нь тодорхой болох юм.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=15762
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих